Ж.Баясгалан: Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамжийн мөнгөнөөс илүү асрах үйлчилгээний бодлого хэрэгтэй

Aдмин / Улстөр

УИХ-ын даргын 2024 оны 100 дугаар захирамжаар байгуулагдсан Асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр (2025.04.29) хуралдлаа.

Ажлын хэсгийн хуралдаанаар Асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх төслийн удирдлагын нэгжийн танилцуулга, Япон Улсын нийгмийн хамгааллын тогтолцоо, асаргааны даатгал, асаргааны үйлчилгээний талаар мэдээлэл сонсож, санал солилцлоо.

Япон Улсын иргэд 40 наснаасаа эхлэн өөрийгөө асруулах үйлчилгээнд бэлтгэж, улсын даатгалд хамрагддаг бөгөөд 65 нас хүрэхдээ асрамжийн төвд эсвэл гэртээ асруулах үйлчилгээ авах боломжтой болдог байна.

Асрах үйлчилгээний төлбөрийн 30 хүртэл хувийг иргэн өөрийн төлсөн даатгалаараа, 70-аас дээш хувийг төр хариуцдаг тогтолцоотой бөгөөд асран хамгаалах шаардлагатай иргэдээ долоон түвшинд үнэлж төр нь хувийн хэвшилтэйгээ хамтран ажилладаг жишээг танилцуулсан.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Баясгалан, Япон Улсын өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ нийгэмшүүлж, өдөр тутмын амьдралыг нь гэрэлтүүлдэг даатгалын үйлчилгээг хувийн хэвшилтэйгээ хамтран гүйцэтгэж байгаа жишгийг манай улс хөдөлмөр нь үнэлэгдэхгүй байгаа эмэгтэйчүүдийг дэмжих бодлогодоо тусган хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.

Манай улс даатгалын тогтолцоогоо боловсронгуй болгож, халамжийн мөнгө өгөхөөс илүүтэйгээр иргэдээ үйлчилгээ үзүүлэн дэмжих хэрэгжүүлэх, үүнд нийгмийн сэтгэл зүйг бэлдэх шаардлагатай. Үүнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам манлайлан ажиллах ёстой хэмээлээ.

Ажлын хэсгийн гишүүн Д.Энхтуяа, С.Эрдэнэбат, А.Ариунзаяа, О.Саранчулуун нар анхдагч хуулийн төслийг боловсруулах ажлыг мэргэжлийн яам хариуцаж ажиллах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.

Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст чиглэсэн үйлчилгээг үзүүлэхдээ амьдралын чадамжийг нь харгалзан үзэх, асаргааны төрлөөр нь үнэлэх, хүний нөөцдөө анхаарах, төсөв мөнгөтэй холбоотой буюу даатгалтай холбоотой асуудлыг Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамтай зөвлөлдөх шаардлагатай гэсэн саналуудыг хэллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Цаг нь арай болоогүй санаачлага юм биш үү? [66.181.160.12] 2025-04-30 11:22:31

Хөгшчүүл, инвалидуудад мөнгө өгөх нь чухал зүйл биш. Гол нь Баясгалан гишүүн тэр мөнгөөр нь бизнес хийх боломж хараад байх шиг. Зочид буудал шиг хэдэн асаргааны байр барьчихаад, хэдэн үйлчлэгч нэртэй хүмүүс хөлслөн ажиллуулчихаад, хэдэн микробус худалдан авч явуулчихаад хөгшчүүд өгөх мөнгийг ҮҮГЭЭРЭЭ ӨӨРСДӨӨ авч зарцуулчихаад л суухыг хүсч байгаа юм биш үү? Цөөхөн төгрөг авдаг өндөр настны мөнгийг өөр урсгалаар явуулчих гээд байх юм.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000