Н.Эрдэнэхүү: Би ажилласан хугацаандаа сэтгэл хангалуун байгаа учраас бардам гарч байна

Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүүг ажлаас нь гэнэт халж, ажлыг нь хүлээлцүүлэхээр ЭМЯ-наас бүтэн баг очиж ажиллаж байна гэсэн мэдээлэл гарсан. Эх сурвалжийн мэдээлснээр, Эрүүл мэндийн сайдын тушаалаар түүнийг ажлаас нь чөлөөлсөн байна.
Н.Эрдэнэхүү энэ талаар мэдээлэхдээ "Ажлаас чөлөөлөхдөө сарын өмнө хэлэх байтал ЭМ-ийн сайд шууд ажлаа өг гээд тушаал гаргаж чөлөөлж, хууль зөрчлөө.
Өнөөдөр би ажлаа хүлээлгэн өглөө. Уг нь нэг сарын өмнө мэдээлэх ёстой байсан. Шууд чөлөөлж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байна. Сайд хэн нэгэн хүнийг чөлөөлөх тушаалыг ингээд гаргадаг болжээ.
Т.Мөнхсайхан ажлаа аваад, хавдрын чиглэлээр манайхтай хамтарч ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд маш олон дарамт ирж байсан. Байнга "Ажлаа өг" гэдэг байсан ч бид ажлаа маш сайн хийдэг байсан учраас тэгэсгээд л намждаг байсан. Тиймээс би шүүхэд хандана.
Нэгдүгээр сараас хойш хавдрын чиглэлээр ЭМЯ дөрвөн талт гэрээ байгуулж, шинэ эмийг хандиваар оруулж ирсэн. Улмаар ЭМЯ-ны хүмүүс ХСҮТ дээр ирээд эмийн татварт 500 сая төгрөг өгөхийг шаардсан. Өөрийнх нь хүссэн зүйлийг хийгээгүйн төлөө өнөөдөр би ажлаа өглөө.
Эрүүл мэндийн салбар улс төрөөс хол байх ёстой. Ажил сайн хийж байгаа хүмүүсээ улам дэмжиж, ажлаа хийж чадахгүй цүнх баригч нарыг багасгаснаар Монгол Улс хөгжинө.
Ажлын хэсэг надад халагдах тушаалыг танилцуулахад Т.Мөнхсайхан сайд надтай уулзчихгүй дээ гэж бодсон. Би өөрт нь ч хэлж байсан. "Эрүүл мэндийн салбар үнэнд гүйцэгдэж, өөрийг чинь асуудалд оруулах учраас төсөв даатгалын зарцуулалт болохгүй, улсын эмнэлгүүдийг чанаржуулах" талаар хэлж байсан. Даан ч тэр саналыг маань шүүмжлэл гэж хүлээж авч байгаа бол харамсалтай л байна.
Эрүүл мэндийн сайд эмнэлгийн дарга нарыг чөлөөлөх, томилох эрхгүй. Хуулиараа төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд шийдэх ёстой. Би ажиллах хугацаандаа сэтгэл хангалуун байгаа учраас бардам гарч байна" гэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [66.181.182.90] 2025-05-02 16:47:20
Shuuhed hand.tiim huuli baihgui hyyli medehgui hun ba.odoo ch amar boljdee taalagdahguu hunee shyyd haldag.helseng ta bieluulsengui dee gamt hytgaad yavsan bol ta alban tyshaaltaigaa uldeh baijdee
Зочин [66.181.187.121] 2025-05-02 16:41:56
Хавдрын эмнэлэг хавдраар эмнэлэгт нь хэвтэж буй өвчтөнүүдэд орой амитриптилин гэх сэтгэл гутралын эсрэг эм буюу сэргээшийг өгдөг. Хавдрын эмнэлэгийнхэн ийнхүү өвчтөнүүдэд хор өгч байна.