ЧУУЛГАН: Зээлийн мэдээллийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Э.Батшугар гишүүний өргөн мэдүүлсэн Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны анхны хэлэлцүүлгийн үеэр гарсан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ.
Улмаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамт өргөн мэдүүлсэн төслүүдийнх нь хамт эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Энэхүү хуулийн төслийг УИХ ирэх долоо хоногт батлах бололтой.
Зээлийн мэдээллийн санд 1.6 сая иргэн, 17 мянга гаруй аж ахуйн нэгжийн нийт 4.7 сая зээлийн мэдээллийн өгөгдөл хадгалагдаж байна.
Н.НЭРГҮЙ
Сэтгэгдэл