СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Уралдааны үеэр 6 настай хүүхэд мориноос унаж гэмтжээ

Цагдаагийн байгууллагаас уралдааны үеэр бага насны хүүхэд мориноос унаж, гэмтсэн талаар мэдээлжээ. Тодруулбал,
Нийслэлийн Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт хурдан мориноос унасан хүүхэд ирлээ гэх дуудлага мэдээлэл энэ оны тавдугаар сарын 1-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Нэр бүхий иргэний их насны морь унасан зургаан настай хүүхэд уралдааны үед мориноос унаж гэмтсэн бөгөөд тухайн хэргийг нийслэлийн Багануур дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлжээ.
Иймд морины уралдааны үеэр болон хөдөө орон нутагт хүүхдүүдээ морь унахад анхаарал сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл