"Фронт Цэгмид-Эв найрамдлын бэлгэ тэмдэг” баримтат киноны нээлт болов

Aдмин / Энтертайнмент

Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд Оросын соёл шинжлэх ухааны төвд Буриад Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгээр бүтээн туурвисан "Фронт Цэгмид-Эв найрамдлын бэлгэ тэмдэг" баримтат киноны нээлт болов.

Энэ үеэр Монгол цэргийн музей, Г.К.Жуковын музей, РЦНК болон "Мөрдэстэй цуглуулагч" төрийн бус байгууллагаас эрхлэн гаргасан тус тусын онцлогтой гурван ч хэсэг үзмэр бүхий үзүүллгийг дэлгэжээ.

Хүндэтгэлийн үйл ажиллагааны хүндэт зочид нь монголчуудынхаа сэтгэлийн бэлэг, тусламжийг фронтод хүргэлцэж явсан Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат ахмад дайчин, улсын сайн малчин С.Цэгмид болон Халхын голын байлдаанд оролцсон "Баяндунгийн 16 охин"-ы нэг ахмад дайчин Ц.Чимэдцэрэн нар байжээ.

Өдгөө 100 гаруй насыг зооглосон ахмадууд маань шинэхэн киноны нээлтэд хүрэлцэн ирсэн үзэгчдэд мэндчилгээ дэвшүүлж, дурсгалын зураг авхуулцгаасан аж.

Уг баримтат киног бүтээсэн Буриад Улсын нэрт найруулагч Олег Юмов “Монгол түмнээс Зөвлөлтийн ард түмэн, Улаан армид зориулсан тусламжийн цувааг хүргэлцэж өгсөн 19-хөн настай эгэл малчин эмэгтэйн амьдрал, дурсамжаар дамжуулан Монгол Улсын хойд хөршдөө үзүүлсэн тусламж дэмжлэг, "Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө" гэсэн уриан дор ажиллаж амьдарч байсан чин сэтгэлийг харуулахыг хичээсэн” гэж өгүүлжээ.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл

зочин [202.21.120.62] 2025-05-05 15:47:00

Ахмад дайчин буурлууддаа Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Зочин [202.131.225.53] 2025-05-05 14:41:44

amid tuuh yumdaa eruul enhiig husye


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000