Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг гар аргаар нураана
Дүнжингаравын уулзварт болсон ослын улмаас дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг нураах шийдвэр гаргасны дагуу уг байрыг нураах тендерийн сонгон шалгаруулалт зарласан билээ.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар ярихдаа “Эхний тендерийн сонгон шалгаруулалтад тавьсан шалгуур хангах материал ирүүлсэн аж ахуй нэгж гараагүй. Тендерийн хуульд борлуулалтын орлого, хугацаа хэтэрсэн өр зээлгүй байх гэх мэт нийтлэг шаардлага байдаг. Үүнд нийцэх ААН байгаагүй тул тендерийг дахин зарласан.207-р байрыг нураах ажиллагаа нэлээд түвэгтэй.
Хоёр байрны дунд барьсан учир тэсэлгээний аргаар нураах боломжгүй. Тиймээс гар аргаар нураах шийдвэр гарсан. Ирэх хавар байрыг нурааж, яг энэ барилгын батлагдсан зураг, хэмжээ квадратаар нь орон сууцыг барьж, айл өрхүүдийг оруулна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийслэл гуравдагч этгээдээр татагдсан. Бид гуравдагч этгээдийн хувиар гэм буруутай нь тогтоогдсон ААН-ээр нураасан, барьсан зардлуудаа нэхэмжилж хохирлоо барагдуулна” гэв.
Сэтгэгдэл
Улсын кармаа ёроолгүй. [66.181.188.85] 2024-12-26 00:25:50
Байшин нурааж зөөж хаяхын зардал нь анх барьсан зардлаас хамаагүй ҮНЭТЭЙ болно. Үүнийг дааж, өөрөөсөө гаргаж, төлж чадах аж ахуйн нэгж байгаа болов уу? Бас л зарим өртгийг улсаас л гаргах байхдаа.
Ууганбаяр [66.181.184.40] 2024-12-25 17:49:50
Баярлалаа