Халиа тошин үүсдэг байршлуудыг тогтмол шалгаж байна
Улаанбаатар хотын халиа тошин үүсдэг байршлуудад Геодези, Усны барилга, байгууламжийн газраас тогтмол үзлэг шалгалт хийн, шуурхай арга хэмжээ авч байна.
Өнгөрсөн зун их хэмжээний бороо орсны улмаас энэ өвөл халиа тошин эрт үүсэж байгааг холбогдох албаныхан хэлж байна.
Тодруулбал, урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэж далан сувгууд дүүрэх, ойр орчмын айл өрхүүдийн гэр, хашаа байшин усанд автан хөлдөх, зам талбайд халтиргаа гулгаа үүсгэх эрсдэлтэй байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.
Сэтгэгдэл