БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолын хувийн утасны дуудлагын түүхийг шалгаж байна
БНСУ-ын цагдаа нар арванхоёрдугаар сарын 3, 4-нд болсон үйл явдалтай холбоотой хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолын хувийн утасны дуудлагын түүхийг шалгаж байгаа талаар “Yonhap” агентлаг мэдээлжээ.
Тусгай мөрдөн байцаах баг дээрх үйл явдалтай холбогдуулан Юн Сок Ёол хэргийн бусад гол оролцогчид руу дуудлага хийсэн эсэхийг шалгаж буй юм байна.
Цагдаа нар Ерөнхийлөгч Юн Сок Ёолын онц байдал зарлахаасаа өмнө Сангийн сайд Чой Санг Мокт өгсөн баримт бичгийг олж авчээ. Тус агентлагийн мэдээлснээр, уг баримт бичигт онц байдлын нөхцөлд парламентыг хадгалах, төсвөө бүрдүүлэхэд шаардагдах зардлыг бууруулах зэрэг арга хэмжээний жагсаалт байсан аж
Өмнөд Солонгосын Засгийн газрын арванхоёрдугаар сарын 3-нд болсон хуралдаанд оролцсон 12 хүний 10-ыг нь цагдаагийнхан байцаажээ. Ерөнхийлөгч Юн Сок Ёол, Батлан хамгаалахын сайд Ким Ён Хён нар цагдаагийн газарт ирээгүй байна.
Онц байдал зарлахаас өмнөх хуралдааны тэмдэглэл дутуу байсан тул процедурын олон асуудалтай болсон гэж хууль сахиулах байгууллагууд үзэж байгаа ажээ.
Эх сурвалж: YONHAP
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл