“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигч иргэн бүрд 135 мянган төгрөг өнөөдөр олгоно

Aдмин / Улстөр

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр (2024.12.20) 08.00 цагт эхэллээ. Энэхүү ээлжит бус хуралдаанаар нийслэлийн агаарын бохирдол, түгжрэл, Баялгийн сан болон УИХ-д өргөн барих хоёр хуулийн төслийг хэлэлцлээ.

Гүйцэтгэх засаглал өнгөрсөн Лхагва гарагт ээлжит хуралдаанаа хийж, “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулж, бүрэлдэхүүнийг баталсан билээ. Тодруулбал, Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, үйл ажиллагааны харилцан уялдааг хангахад хяналт тавих чиг үүрэг бүхий “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулж, бүрэлдэхүүнийг баталсан.

Тус хороог Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд ахалж, Засгийн газрын холбогдох сайд нар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга нар тус хорооны гишүүнээр ажиллах юм.
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ хуралдааны дараа буюу өнөөдөр 11.30 цагт хийсэн мэдээлэлдээ, Монгол иргэдийн нэрийн ХАДГАЛАМЖ-д иргэн бүрд 135 мянган төгрөгийн хадгаламж, Е-Монголоор дамжин өнөөдөр нээлттэй болж байна. Хадгаламж баялагтай хэрхэн уялдаж байгааг иргэн бүр харах боломж бүрдсэнийг онцоллоо.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилах арга хэмжээ авах асуудлыг судлан шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна.
"Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2022 оны цэвэр ашгаасаа 1072 хувьцаа эзэмшиж буй иргэн бүрд 104.0 мянган төгрөг, 2023 оны цэвэр ашгаас 256.0 мянган төгрөгийн ногдол ашиг тус тус олгосон.
"Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 оны хүлээгдэж буй цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тохиолдолд нэгж хувьцаанд ногдох дүн 350 төгрөг буюу 1072 хувьцаатай Монгол Улсын иргэнд 357.2 мянган төгрөг, албан татвар суутгасны дараах дүнгээр 337.7 мянган төгрөг хуваарилагдах урьдчилсан тооцоололтой байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэлдээ,
“Алдагдалтай ажилладаг байсан “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдлаар 4.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байна. Ногдол ашиг дунджаар хувьцаа эзэмшигч иргэн бүрд 350 орчим мянган төгрөг ногдохоор байна. Хүйтний улирал, инфляц зэргийг харгалзан ногдол ашгийг гурав хувааж олгох нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан. Хуримтлалын сантай ижил дүнгээр буюу 135 мянган төгрөг өнөөдөр олгогдох болно” гэлээ.
Мөн мэдээллийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хөгжлийн банканд хэд хэдэн өөрчлөлт оруулахаар хуульд өөрчлөлт оруулна. Хөгжлийн банкыг экспортыг дэмждэг сонгодог эксем банк болгох хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг томоохон мега төслүүд рүү чиглүүлэхийн тулд Хөгжлийн банкыг экспортыг дэмждэг эксем банк болгох нь зүйтэй. Засгийн газар анх 14 мега төслөө эхлүүлэхээр ярьсан. Үүний тулд "Хурдтай хөгжлийн зориг" гэрээг гурван нам хамтарч байгуулсан гэв.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Zochin [202.126.91.156] 2024-12-20 12:53:09

Nomtoibayr bayn hun gehed harin eh oronch hun shu huselteer ni shiideed uguhgui

Зочин [202.126.88.223] 2024-12-20 12:10:25

НОМТОЙБАЯРЫГ ТАВЬЧИХААЧЭЭ ТА НАРААС ХАМААГҮЙ ДЭЭР ЭРГЭЛҮЖХ ЗҮЙЛГҮЙ НОМТОД ДААЛГАЧИХ ЧАДНА А НАДААХ ЧИНЬ

Зочин [70.106.192.70] 2024-12-20 11:25:47

Номтоыбаярыг хүсэлтийн дагуу тавьчихгүй дээ юунаасаа айсан юм бол


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.