ҮСХ: Төрийн өмчит компанийн ажилтнуудын сарын дундаж цалин 3 сая төгрөг байна

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний арваннэгэнсарын үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2024 оны гуравдугаар улирлын байдлаар 2479.6 мянган төгрөг болж өмнөх оны мөн үеэс 470.3 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 14.7 мянган төгрөгөөр тус тус нэмэгджээ.

Тухайлбал, 2024 оны гуравдугаар улиралд ажилтнуудын дундаж цалингийн нэрлэсэн индекс 2020 оноос хоёр дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 38.8 хувиар өсжээ.

Уул уурхай, олборлолтын салбарт ажиллаж буй хүмүүсийн дундаж цалин 5.2 сая төгрөг бол үйлчилгээний салбарынхан 1.6 сая төгрөг буюу хамгийн бага цалинтайд тооцогдож байна.

Харин ажилтнуудын сарын дундаж цалинг байгууллагын хариуцлагын хэлбэрээр нь харвал хамгийн өндөр нь төрийн өмчит компаниуд байна. Тухайлбал, төрийн өмчит компанийн ажилтнуудын сарын дундаж цалин гурван сая төгрөг байгаа юм.


Сэтгэгдэл

зочин [103.57.94.254] 2024-12-18 10:00:40

Хувийн компаниуд дампуурах нь гэж манжилж жүжиглэж 30 жил дарангуйлалаа Соц нийгэм үйлдвэрлэгч иргэд хэрэглэгч байсан одоо сорон мөлжигч луйварчдийн атганд базагдаж өвчин эмгэгээс салахгүй болсон гарц Евроазын холбоонд элсэж хямд чанартай эрүүл хүнсээр хангуулах ,,,

Зочин [183.177.107.134] 2024-12-18 07:25:25

Дундаж цалинг арай өндөрөөр тогтоосон байна уу да. Хаанахын ямар уурхайн цалинг судлаад ингэж :5 сая дундаж байна хэлээдхээч

Асуулт байна. [66.181.181.226] 2024-12-18 01:59:49

Одооны 3 сая төгрөг 1990 оны 700 төгрөг, 2000 оны 500.000 төгрөг, 2010 оны 1 сая төгрөгтэй л тэнцэж байх шиг. Энэ нь тэгээд цалингийн бодит өсөлт мөн болов уу?

Иршэн [66.181.191.221] 2024-12-18 01:55:20

Төрийн нэрээр идэж уусан новшнууд Монголд жижиг дунд бизнесийг сүйрүүлллээ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.