Л.Эрхэмбаяр: Евроазийн холбоотой гэрээ байгуулбал үндэсний үйлдвэрлэл элгээрээ хэвтэнэ

Aдмин / Эдийн засаг

Хүнсчдийн холбооны тэргүүн Л.Тэрбишдагва, тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхзул, Р.Сансармаа, Мал зүйч, үржүүлэгчдийн үндэсний холбооны тэргүүн, “Түмэн шувуут” компанийн үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаяр, Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар, Монголын тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ш.Шинэбаяр нар “Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчид” клубын “Өглөөний цагийг өөртөө” уулзалтад оролцож, Монгол Улс Евроазийн эдийн засгийн чөлөөт худалдааны бүсэд нэгдэх нь эерэг хийгээд сөрөг ямар үр дагавартай талаар байр сууриа илэрхийлэв.

Энэ үеэр Л.Эрхэмбаяр "Яагаад та бүхний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн импортын бараанаас үнэтэй байгаа юм бэ гэж. Тийм, үнэтэй байгаа нь үнэн. Манайх улс хөгжиж буй статустай орон. Ийм шилжилтийн үед үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх гэхээр гаднын бүтээгдэхүүнээс үнэтэй тусаад байна.

Гэтэл иргэд хямд бүтээгдэхүүн хэрэглэх хүсэлтэй байдаг. Энэ зовлонг даван туулж чадсан улс орнууд хөгжлийн зам руугаа ордог. БНСУ л гэхэд ган болон техник технологийнхоо үйлдвэрлэлийг аварч үлдэхийн тулд татварын уян хатан бодлого барьж үйлдвэрлэлээ бойжуулсан.

Эрийн цээнд хүрэхээр нь татаасуудаа нэмсээр байгаад зах зээлдээ байр суурьтай болгож чаддаг. Өнөөдөр манай улс ийм зам дээрээ явна. Ядуу буурайгаас ангижрах гэж л яваа үе шүү дээ. Үнэхээр үйлдвэрлэгчид татварын дарамтад туйлдаж байгаа.

Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх гэхээр татварын дарамт өндөр учраас зах зээлд борлуулах өртөг нь импортын бараанаас өндөр тусаад байдаг. ОХУ-ын арилжааны зээлийн татвар 6-12 хувь, Монголынх 11-21 хувь байгаа.

Цахилгаан эрчим хүч нь манайхаас хамаагүй хямд. Зарим мужуудаа тарифаас бүрэн чөлөөлсөн байдаг. Татвар нь хамгийн дээд хязгаар нь 6% хувьтай байна. Гэтэл манай улс цэвэр ашгаас 25 хувийн татвар татаж байна. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэл яаж хямд байх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй.

Үйлдвэрлэгчдээ ОХУ төрөөс тултал нь дэмжиж байна. Экспортын тэргүүлэх орон болно гэсэн бодлогоо тодорхойлоод удаж байгаа. Ийм байхад хөгжихөөс яах вэ. Манай эсрэгээрээ татварын дарамтанд байгаа шүү дээ. Нас биед хүрсэн хүнийг хүүхэдтэй тулалдуулж байгаатай л ижил шийдвэр гаргаж байна. Евроазийн холбоотой ямар нэгэн гэрээ байгуулбал үйлдвэрлэл элгээрээ унана шүү" гэв.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

FF [202.9.40.99] 2024-12-17 17:28:26

Ene khun takhiagaa bas muu tejeedeg, khool baga ugukhuur jijig undug gardag gesen, tegeed jijig unduguu bidend undur uneer zardag gesen

GG [202.9.40.99] 2024-12-17 17:26:35

Ene khunii ugend bitgii itge, unduguu bidend delkhiid baikhgui uneer ugch baigaa, ene khun undesnii uildverlegch bish, jaagaad gevel takhia n' China, tejeedeg khool n' China, ene khun zuvkhun undug garakhaar n' bidend undur uneer zardag, tegekheer uursduu khiideg zuil alga daa... Bidniig khjamd oros undug l avch jaavj bna daa!!!

Нэргүй [202.179.18.151] 2024-12-17 15:43:20

Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн төлөө чармайж байгаа нь сайн хэрэг.Гэтэл нөгөө талдаа үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний үнэ хэт өндөр, өөрийн өртөгөө тооцоод л 25-30 хувийн ашиг тооцоод л борлуулаад байхад борлуулсан нийт хэмжээгээрээ өөрөө аажимдаа тэлээд томроод байх боломжтой байтал шунайхан сэдлээр тооцоолоогүй хэт өндөр үнээр борлуулж огцом баяжих сонирхолдоо хөтлөгдөн үндэсний үйлдвэрлэл нэрээр төрөө дарамтлаад сурчихсаны л өнгө төрх та бүхнээс илрээд байна.Төрийн үүрэг бол иргэдээ чанартай бараа бүтээгдэхүүнээр хангах бүх боломжийг гадаад, дотоод гэлгүй чөлөөт зах дээл дээр бүрдүүлж өгөх үүрэгтэй шдээ.Үнэндээ бол манай хүнсний зарим бүтээгдэхүүн дэлхийн зах дээлээс давчихсан гайхамшиг барин тавин байж л байна.Иргэд амьдрал ямар билээ орлого хэр билээ тиймээс өөрсдөөсөө эхлэж өөрчлөгдье үндэсний үйлдвэрлэгчдээ.

зочин [202.9.46.7] 2024-12-17 15:38:29

хииж бүтээсэн нь одоо хулгаич болж баина уу та нар орсин өндөгииг контеинроос нь хаалгыг нь нээгээд үнэртээрэи тэгээд идэх өндгөө сонгоорои өөрсдөө хиидэггүи улс хүнии хогииг л идэнэ

баттулга [103.80.210.18] 2024-12-17 14:47:44

төрийн бодлого ард иргэдэдээ аюлгүй хямд хүнсээр хангах шүүдээ та нарын олон дахин нугалж өндөр үнтэй чанаргүй бүтээгдэхүүнээр хангаж байсан нь илчлэгдэнэ ард иргэдээ бодох цаг болсон шүү . чөлөөт худалдааны бүсэд нэгдэхийг дэмжиж байна

Зочин [195.154.184.221] 2024-12-17 14:32:10

Одоол элсэхгуи бол ороитлоо монопол луиварчид дуугаи баи

ЧД-ийн оршин суугч [203.17.23.87] 2024-12-17 14:04:20

Үндэсний үйлдвэрлэгч нэртэй нохойнууд харин Монголын жирийн олон хөдөлмөрчдийг банкуудтайгаа,, улс төрчид парламенттайгаа нийлж үндсэн болон органик хуулийн хулгайгаар 30 жил цэвэрхэн мөлжиж, хорлонтойгоор дарлалаа одоо болно. Хүмүүс дайжиж Солонгос гарч үлдсэн нь ажилгүй архинд орж мөхөж сүйрч байна нохойнуудаа. Оростой худалдаа хийх нь буруу юм бол Хятадтай худалдаа хийх буруу шдээ. Тал нутаг нүх болчихлоо. Гуравдагч хөршүүдтэй худалдаа хийх буруушдээ. Бүх худалдаагаа больчих тэгвэл үнэхээр дотооддоо бүгдийг хийе, үйлдвэрлэдэг болъё Чадах уу. нохойнуудаа Дэлхийн банз азийн банк, ОУВС чинь биднийг 35 тэрбум аивдолларын өрөнд хийгээд байна яг 2010 оноос хойш буюу Оюу толгойн гэрээ зурагдсанаас хойш биднийг самарчихлаа. Цаддагүй нохойнуудаа.

Зочин [59.153.113.55] 2024-12-17 13:19:52

ХЭВТ ХЭВТ

Зочин [59.153.113.55] 2024-12-17 13:04:16

Битгий хуц ард иргэдийг ЭЛГЭЭР НЬ ХЭТҮҮЛЭХ НЬ ТА НАРТ БАХАРХАЛТАЙ ЮУ ? ЯАСАН ДУРААРАА ХУЛГАЙЧ ВЭ ХУВИЙН ХУВШЛИЙН ХУЛГАЙЧУУД ИРГЭДИЙН АМЖИРГААГ ТАМ БОЛГОЖ ХАЯЧИХААД, ӨӨРСДИЙГӨӨ ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЭНЭ Ч ГЭХ ШИГ МУУ ХАР ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН МИНЬ ҮХЭЖ ДАЛД ОР ЗАЙЛ ХУЛГАЙЧДАА!!!!!!!! ТӨР ЗАСАГ МЭДЭЭД ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ БҮСЭД НЭГДЭХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА. ДЭМЖИЖ БАЙНА ДЭМЖИЖ БАЙНА

Зочин [59.153.113.55] 2024-12-17 12:57:28

Битгий хуцаа ард иргэдийг та нар эдгээр нь хэвтүүлж байгаа чинь чин бахархал уу битгий хуц

Баяраа зогсоо . [103.212.116.89] 2024-12-17 12:47:04

2024 оны 12 сарын шинэ жилийг тэмдэглэхгүй шүү . Монголчууд бидэнд баярлах шалтгаан алгаа . Их ч олон жил асар олон хамтлаг дуучид дууллаа Хошин шогийн салбадай нар их ч инээлээ маяглалаа Бөхчүүд их ч барилдлаа авлаа . Ингэж цэнгээд юу сайн сайхан болсон бээ . Одоо утааны эсрэг 44 их наяд нүүрсний хулгайн мөнгөө авах тэмцэл жагсаал хийе ээ .Монголд жилд 10000 хүн хорт хавдараар нас барж байна . 100 тэрбум төгрөгөөр хурал хийдгээ больж Өвчтэй хандив эрсэн монгол ах дүү нартаа өгч амийг нь авараа . Энэ 12 сард бүх т-Телевизүүд баярын хөтөлбөр өө зогсоож Аваарийн дохиогоо татаж утааны эсрэг нэгдэж тэмц ээ .

иргэн [66.181.191.25] 2024-12-17 12:41:54

30 жил иргэдээ шулж нооллоо Өөрсдийнхөө ашиг цалингаа эргэж хараарай Энэ их үндсэн хөрөнгө хувийн юм түүнийгээ дүүргэхийн тулд иргэдээ шулж хөлждөг байя гэж үү Нөгөө зах зээлийн өрсөлдөөн баруун чигийн нам гэж хашгирдаг яасан бэ Тэнд монополийн эсрэг цаг алдахгүй тэмцэж байна та нар бол дахиад 30 жил болоход хагартал баяжсан нөхдүүд болж иргэд туйлдана Та нар баяжиж хөлжөөд иргэдээ харна гэж үү

МОНГОЛ [202.9.46.91] 2024-12-17 12:22:32

Шантааж өндөгчин дураараа байх сонирхолтой. Цалин хоол зардал бага байж европтой өрсөлдөж чадахгүй бол хэрэг алга өөр юм хий. Нэлээн олон жил Орос өндөг хямд л байгаад байгаа шүү. Одоо болсоон хө.

зочин [103.57.94.254] 2024-12-17 12:10:56

Хувийн хэвшил компани үйлдврийн шилжилтын үе хэдэн арван жил явагдаж хэдэн тэр бум саятан болж сүүлдээ дарангуйлагч болсон төр ард иргэдийн эрүүл ахуй амьдралд ээлтэй хямд хүнс чанарын бүтээгдүүнд хандах цаг болсон Евроазын эдийн засгийн чөлөөт худалдааны бүсэд нэгдэхийг дэмжиж бна


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.