Л.Эрхэмбаяр: Евроазийн холбоотой гэрээ байгуулбал үндэсний үйлдвэрлэл элгээрээ хэвтэнэ

Aдмин / Эдийн засаг

Хүнсчдийн холбооны тэргүүн Л.Тэрбишдагва, тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхзул, Р.Сансармаа, Мал зүйч, үржүүлэгчдийн үндэсний холбооны тэргүүн, “Түмэн шувуут” компанийн үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаяр, Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар, Монголын тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ш.Шинэбаяр нар “Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчид” клубын “Өглөөний цагийг өөртөө” уулзалтад оролцож, Монгол Улс Евроазийн эдийн засгийн чөлөөт худалдааны бүсэд нэгдэх нь эерэг хийгээд сөрөг ямар үр дагавартай талаар байр сууриа илэрхийлэв.

Энэ үеэр Л.Эрхэмбаяр "Яагаад та бүхний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн импортын бараанаас үнэтэй байгаа юм бэ гэж. Тийм, үнэтэй байгаа нь үнэн. Манайх улс хөгжиж буй статустай орон. Ийм шилжилтийн үед үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх гэхээр гаднын бүтээгдэхүүнээс үнэтэй тусаад байна.

Гэтэл иргэд хямд бүтээгдэхүүн хэрэглэх хүсэлтэй байдаг. Энэ зовлонг даван туулж чадсан улс орнууд хөгжлийн зам руугаа ордог. БНСУ л гэхэд ган болон техник технологийнхоо үйлдвэрлэлийг аварч үлдэхийн тулд татварын уян хатан бодлого барьж үйлдвэрлэлээ бойжуулсан.

Эрийн цээнд хүрэхээр нь татаасуудаа нэмсээр байгаад зах зээлдээ байр суурьтай болгож чаддаг. Өнөөдөр манай улс ийм зам дээрээ явна. Ядуу буурайгаас ангижрах гэж л яваа үе шүү дээ. Үнэхээр үйлдвэрлэгчид татварын дарамтад туйлдаж байгаа.

Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх гэхээр татварын дарамт өндөр учраас зах зээлд борлуулах өртөг нь импортын бараанаас өндөр тусаад байдаг. ОХУ-ын арилжааны зээлийн татвар 6-12 хувь, Монголынх 11-21 хувь байгаа.

Цахилгаан эрчим хүч нь манайхаас хамаагүй хямд. Зарим мужуудаа тарифаас бүрэн чөлөөлсөн байдаг. Татвар нь хамгийн дээд хязгаар нь 6% хувьтай байна. Гэтэл манай улс цэвэр ашгаас 25 хувийн татвар татаж байна. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэл яаж хямд байх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй.

Үйлдвэрлэгчдээ ОХУ төрөөс тултал нь дэмжиж байна. Экспортын тэргүүлэх орон болно гэсэн бодлогоо тодорхойлоод удаж байгаа. Ийм байхад хөгжихөөс яах вэ. Манай эсрэгээрээ татварын дарамтанд байгаа шүү дээ. Нас биед хүрсэн хүнийг хүүхэдтэй тулалдуулж байгаатай л ижил шийдвэр гаргаж байна. Евроазийн холбоотой ямар нэгэн гэрээ байгуулбал үйлдвэрлэл элгээрээ унана шүү" гэв.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [59.153.113.55] 2024-12-17 13:19:52

ХЭВТ ХЭВТ

Зочин [59.153.113.55] 2024-12-17 13:04:16

Битгий хуц ард иргэдийг ЭЛГЭЭР НЬ ХЭТҮҮЛЭХ НЬ ТА НАРТ БАХАРХАЛТАЙ ЮУ ? ЯАСАН ДУРААРАА ХУЛГАЙЧ ВЭ ХУВИЙН ХУВШЛИЙН ХУЛГАЙЧУУД ИРГЭДИЙН АМЖИРГААГ ТАМ БОЛГОЖ ХАЯЧИХААД, ӨӨРСДИЙГӨӨ ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЭНЭ Ч ГЭХ ШИГ МУУ ХАР ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН МИНЬ ҮХЭЖ ДАЛД ОР ЗАЙЛ ХУЛГАЙЧДАА!!!!!!!! ТӨР ЗАСАГ МЭДЭЭД ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ БҮСЭД НЭГДЭХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА. ДЭМЖИЖ БАЙНА ДЭМЖИЖ БАЙНА

Зочин [59.153.113.55] 2024-12-17 12:57:28

Битгий хуцаа ард иргэдийг та нар эдгээр нь хэвтүүлж байгаа чинь чин бахархал уу битгий хуц

Баяраа зогсоо . [103.212.116.89] 2024-12-17 12:47:04

2024 оны 12 сарын шинэ жилийг тэмдэглэхгүй шүү . Монголчууд бидэнд баярлах шалтгаан алгаа . Их ч олон жил асар олон хамтлаг дуучид дууллаа Хошин шогийн салбадай нар их ч инээлээ маяглалаа Бөхчүүд их ч барилдлаа авлаа . Ингэж цэнгээд юу сайн сайхан болсон бээ . Одоо утааны эсрэг 44 их наяд нүүрсний хулгайн мөнгөө авах тэмцэл жагсаал хийе ээ .Монголд жилд 10000 хүн хорт хавдараар нас барж байна . 100 тэрбум төгрөгөөр хурал хийдгээ больж Өвчтэй хандив эрсэн монгол ах дүү нартаа өгч амийг нь авараа . Энэ 12 сард бүх т-Телевизүүд баярын хөтөлбөр өө зогсоож Аваарийн дохиогоо татаж утааны эсрэг нэгдэж тэмц ээ .

иргэн [66.181.191.25] 2024-12-17 12:41:54

30 жил иргэдээ шулж нооллоо Өөрсдийнхөө ашиг цалингаа эргэж хараарай Энэ их үндсэн хөрөнгө хувийн юм түүнийгээ дүүргэхийн тулд иргэдээ шулж хөлждөг байя гэж үү Нөгөө зах зээлийн өрсөлдөөн баруун чигийн нам гэж хашгирдаг яасан бэ Тэнд монополийн эсрэг цаг алдахгүй тэмцэж байна та нар бол дахиад 30 жил болоход хагартал баяжсан нөхдүүд болж иргэд туйлдана Та нар баяжиж хөлжөөд иргэдээ харна гэж үү

МОНГОЛ [202.9.46.91] 2024-12-17 12:22:32

Шантааж өндөгчин дураараа байх сонирхолтой. Цалин хоол зардал бага байж европтой өрсөлдөж чадахгүй бол хэрэг алга өөр юм хий. Нэлээн олон жил Орос өндөг хямд л байгаад байгаа шүү. Одоо болсоон хө.

зочин [103.57.94.254] 2024-12-17 12:10:56

Хувийн хэвшил компани үйлдврийн шилжилтын үе хэдэн арван жил явагдаж хэдэн тэр бум саятан болж сүүлдээ дарангуйлагч болсон төр ард иргэдийн эрүүл ахуй амьдралд ээлтэй хямд хүнс чанарын бүтээгдүүнд хандах цаг болсон Евроазын эдийн засгийн чөлөөт худалдааны бүсэд нэгдэхийг дэмжиж бна


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.