Европын Холбоо өвлийн цагт шилжлээ
Герман болон Европын Холбооны гишүүн бусад улс энэ сарын 25-нд шилжих шөнө өвлийн цагт шилжиж, цагийн зүүг нэг цагаар ухраажээ.
Зуны болон өвлийн цагт шилжих нэгдсэн журмыг тус холбоонд 1996 оноос хойш мөрдөж байгаа юм. Гуравдугаар сарын сүүлчийн ням гарагт цагийн зүүг нэг цагаар урагшлуулж зуны цагт шилждэг бол 10 дугаар сарын сүүлчийн ням гарагт цагийн зүүг нэг цагаар ухрааж өвлийн цагт шилждэг байна.
Европын парламент 2019 онд цаг шилжүүлэхийг цуцлах санаачилгыг дэмжсэн боловч Европын Холбооны гишүүн орнууд аль цагийг (зуны эсвэл өвлийн) байнгын болгох тал дээр тохиролцож чадаагүй тул цуцлах шийдвэр одоог хүртэл хэрэгжиж эхлээгүй байна.
Европын Холбооны нутаг дэвсгэрт цагийн гурван бүс байдаг. Ирланд, Португалд Гринвичийн цаг үйлчилдэг бол холбооны гишүүн 8 улс, тэдгээрийн дотор Финланд болон Балтийн орнууд Зүүн Европын цагийн бүс /Гринвичээс хоёр цагаар түрүүлдэг/ рүү шилждэг. Бусад улсад Гринвичээс нэг цагаар түрүүлдэг Төв Европын цагийн бүс үйлчилдэг байна.
Б.Адъяахүү


.jpg)





































































Сэтгэгдэл