УОК: Сайжруулсан шахмал түлшийг гадаадын лабораторид шинжлүүлнэ

Aдмин / Эрүүл мэнд

Улсын онцгой комиссын хурлаас гаргасан шийдвэрийг нарийн бичгийн дарга Т.Баярхүү танилцууллаа. Тэрээр "Өнөөдрийн хуралдаанаар өвөлжилтийн нөхцөл байдал болон Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэж, холбогдох хүмүүст чиглэл өглөө. Өвөлжилтийн нөхцөл байдлын тухайд, зарим аймгийн сумдад зудын нөхцөл байдал үүссэн. Тиймээс аймаг, сумдын малчин өрхийн иргэдтэй уулзсан.

Нийслэлийн агаарын бохирдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор хотын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар боллоо. Мөн ЗГХЭГ-ын даргад агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог сэргээн байгуулах чиглэл өглөө. Үүнээс гадна нийслэлийн агаарын чанарыг сайжруулах хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлнэ. Нийслэлийн 2500 төрийн алба хаагч айл өрхүүдээр шалгалт явуулж, угаарын хийн хордлогоос сэргийлэх зөвлөгөө өгөх болно.

Мөн Эрчим хүч болон Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Нийслэлийн Засаг даргад агаарын бохирдлыг бууруулах дунд, урт хугацааны нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж танилцуулна. Сайжруулсан шахмал түлшинд хөндлөнгийн буюу гадаадын лабораториор шинжилгээ хийлгэж, үр дүнг УОК-т танилцуулах хугацаатай үүрэг өглөө" гэв.

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин


Сэтгэгдэл

Иргэн [66.181.191.221] 2024-12-18 01:57:58

Хүрэлсзх хариуцах ёстой ..Тэр хүн хог нёфтийн үйлдвэр УБ бохир ,Дарханы зам гээд бүгдийг сүйрүүлсэн Бас энэ УБ г эцэс төгсгөлгүй утаанд умбуулах ,олон иргэд ков дийн хөнөөлөөр алга болсон ,идсэн уусан бүгдийн ард байгаа

Эцэс төгсгөлгүй хогийн хөөцөлдөөн. [66.181.181.226] 2024-12-18 01:36:53

Монголчууд юү л хийнэ, тэр нь хойнолсоо асуудал чирнэ. Цахилгаан байхгүй гээд л байсан- цахилгаан станцыг нь барьчихлаа. Гэтэл утаа гараад байна - сайжруулсан түлш үйлдвэрлэв. Гэтэл тэр түлш нь утаа гаргаад байна - гадаадад түлшийг шинжлүүлнэ. Утгагүй ба дуусдаггүй хөөцөлдөөн болж байна. Одоо тэгээд тэр шинжилгээнд үл итгэх явдал гарна. Яах уу?

zocin [39.154.230.243] 2024-12-17 22:13:06

Hun ihej uregedded bahad anh shinjluule bizdee

Zochin [202.126.89.142] 2024-12-17 20:47:20

Yu shinjluuleh gd bgain ugaasaa utaatai bga ni unen biz dee. Tgd bolphgui bga ni oilgpmjtoi sh dee

Зочин [103.212.117.235] 2024-12-17 16:59:14

Гадаад гэдэг нь яг хаанах вэ . Хулхины газар шалгуулаад хулхи хариу хэлэх вий дээ

иргэн [192.82.64.217] 2024-12-17 16:28:27

урт дунд хугацааны төлөвлөгөө энэ тэр гэсэн социализмын үеийн уриа лоозонгоо болиод бодит ажлыг шууд хийх хэрэгтэй шүү дээ салхин сэнс тавиач ээ маш их хөрөнгө утааг арилгана гэж зарцуулагдсан шүү дээ. энэ талаар яагаад нийтийн эрхийг хангаж хамгаална гэж ярьдаг, тэмцдэг, иргэн байгууллагууд дуугарахгүй байна вэ үнэхээр хүнд байна


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.