Улсын онцгой комисс хуралдаж байна
Яг одоо Төрийн ордны Сүхбаатар танхимд Улсын онцгой комиссын шуурхай хурал үргэлжилж байна. Хуралдаанаар өвөлжилтийн бэлэн байдал, цаг агаарын нөхцөл байдал, агаарын бохирдол зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр Засгийн газрын сайд дарга нар болон УИХ-ын гишүүдийг дуудаж уулзаад, агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг онцолж, Улсын онцгой комиссыг яаралтай хуралдуулахыг "тушаасан билээ. Энэхүү хуралдааны дараа УОК-ын төлөөллүүд мэдээлэл хийх юм байна.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан энэ сарын 6-ны өдөр агаар, орчны бохирдлын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан Эрчим хүчний яам, Байгаль орчин, уур амьсгал, өөрчлөлтийн яам болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар бусад холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудтай уулзаж тайлан мэдээ, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонссон.
Албаныхан агаарын бохирдлыг хамгийн ихээр үүсгэж байгаа эх үүсвэрээр гэр хорооллын айл өрх (55.6%), автомашин (28.9%)-ыг нэрлэсэн. Мөн арваннэгдүгээр сарын байдлаар PM 2.5 тоосонцор, NO2 азотын давхар исэл, SO2 хүхэрлэг хий зэрэг нь өнгөрөгч жилийн мөн үеэс нэг орчим хувиар бага байгаа бол PM10 тоосонцрын үзүүлэлт өнгөрөгч оноос 10 хувиар, стандартаас 20 хувиар ихэссэн талаар танилцуулсан юм.
Түүнчлэн бага оврын уурын зуухтай зарим аж ахуйн нэгж 100 мянга орчим тонн ангилж ялгасан нүүрс түлж байгаа ч нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүй байхад анхаарч ажиллаж байгааг холбогдох албан тушаалтан илтгэж байв.
Шадар сайд агаар, орчны бохирдлын өнөөгийн байдалтай холбогдуулан дараах үүрэг чиглэлийг албаныханд өгсөн билээ. Үүнд:
-Сайжруулсан түлшний орц найрлага, чанар стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхэд онцгой анхаарч байнгын хяналт тавих;
-Түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэхэд онцгой анхаарч хяналтаа сайжруулах;
-Агаарын чанарын хэмжилтийн мэдээллийг өдөр бүр олон нийтэд мэдээлэх;
-Агаарын бохирдол хамгийн их байгаа цэгүүдэд явуулын станцууд ажиллуулж, хэмжилт хийж олон нийтэд мэдээлэх;
-Иргэд, олон нийтийн дунд аливаа эргэлзээтэй эсвэл төөрөгдүүлсэн мэдээлэл гарсан бол бодит мэдээллийг ил тод өгч эргэлзээ, төөрөгдлийг тайлахыг үүрэг болголоо.
Түүнчлэн бүх шатанд хяналтаа сайжруулахыг онцгойлон үүрэг болгосан юм. Мөн тэрбээр "Агаар, орчны бохирдолтой тэмцэх нь төрийн аль нэг газрын ажил биш. Үүнд төрийн байгууллагын нягт уялдаа холбоо хамгаас чухал. Мөн олон нийтийн оролцоо ч чухал. Тиймээс бодит мэдээллийг иргэдэд нээлттэй өгч байх ёстой.
Гэтэл мэдээллээ хав дарж суучихаад ард иргэд, төр хоёрыг буруу ойлголцолд хүргэж, төөрөгдүүлсэн мэдээлэл тарааж, агаар, орчны бохирдолтой тэмцэх ажлыг хийдүүлж болохгүй.
Сайжруулсан түлш бол иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, агаарын бохирдолыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлж буй анхан шатны эхний ажил юм" гэсэн юм.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [202.126.88.198] 2024-12-18 09:43:24
ЗГ бүрэн бүрэлдхүүнээрээ огцрох хэрэгтэй
Зочин [202.126.89.148] 2024-12-18 08:39:58
Heregtei yu ch hiihgvi baij ta nar huraldaad yadgiin huraldahaar utaa uniar agaariin bohirdol zvgeer bolchih uu? ungasan hoinoo hawchiw gegcheer utaa uugaar yrih vye ungursun hoino yridag biz. Utaa ugaar gej heden jil yriw odoo bvr bolohoo baisan ta nar ym hiij bga chini ene vv? Ta nar jaahan ch gesen setgeltei baigaach. ym hiij bga neriidleer shal hereggvi ym hiine gej hutsna tegeed hiisen bvtsen ch ymgvi ihenhiig n uursduu huwaaj idcheed neeh hudlaa uls eh oron mini gej soliorno muusain ymnuud ta nariin hereg ug n bol baihgvi sh dee.
Зочин [203.91.115.53] 2024-12-18 09:30:39
Uhsen muu gudamjnii hulgaichuud ih surtei huraldaad buteesen ym bdaggui l biz dee !!! Arisaa hamgaalj onoo margaashaa argatsgaasan archaagui hulgaichuud zailaarai !!!.
зочин [59.153.114.31] 2024-12-18 08:34:17
хэрэг болох арга хэмжээ алга, урт хугацааны бодлого оо танилцуулах хэрэгтэй, утаа их байгааг бүгд мэдэж байгаа, шинэ суурьшлын бүс байгуулж гэр хорооллын төвлөрлийг багасгаж болохгүй юм байх даа, шуурхай найдвартай нийтийн тээвэр байхад хүмүүс ингэж шавааралдахгүй л байх
Зочин [202.126.91.161] 2024-12-18 03:19:27
Хэнд ч хэрэггүй төмөр зам барьж асар их хөрөнгө зарж байхын оронд шинэ станцаа бариад тог цахилгаанаа хангалттай байлгаж шинэ дулааны станцтай болж байшин барилга, сургууль, эмнэлэг шинээр бариад сайхан амьдрах боломж байсан. Бидний боломжийг үгүй болгосон тэр хулгайч луйварчидийг яагаад барьж аваад цээрлүүлдэггүй юм бэ? Тэд дахиж сонгогдоод айх ичих мэдрэмж үгүй явж байгаа нь арай дэндүү байна!!!
Зочин [202.9.46.24] 2024-12-18 01:37:27
Тэр атомын цахилгаан станцаал барих хэрэгтэй бнаа
Зочиг [202.9.46.24] 2024-12-18 01:29:53
Энэ жил утаа арай дэндүү бна манайх бзд 38хороонд амьдардаг манай хавиар утаа эрс бага бдаг бсан энэ жил бүр цонх онгойлгох чөлөөгүй битүү утаа бна түлшээ шинжилээ
УБ иргэн [139.5.217.122] 2024-12-18 01:11:32
Утаа бол арай дэндсэн байна. Өмнө тоодоггүй байсан уу гайгүй байсан уу. Одоо биш ээ гараад л хоолой хорсож байна. Одоо бол үнхээр хордож бхйгаагаа мэдэрч байна.
Зочин [202.126.94.236] 2024-12-17 22:54:14
Тэгш бус хөгжлийн гайгаар утаан дотор хордож амьдраад байгаа юм даа хөөрхий, Орон нутгийг хөгжүүлээд өгвөл тархан амьдраад юутай сайхан байхав дээ олон жил утаагаар бизнес хийж байхаар орон нутгаа хөгжүүлж байхгүй ...
Зочин [202.126.94.236] 2024-12-17 22:27:54
Сайжруулсан түлш гэж нэг заваан юм байна болих хэрэгтэй энэ хэний бизнес юм. Эсвэл ард иргэдийгээ хордуулах далд бодлогод автсан төрийн өндөрлөгүүд байгаа юм уу, Утаагаар өчнөөн жил бизнес хийлээ. Утаагүй болгох олон арга байгаа орон сууцыг түрээсээр олгох, цахилгаан эрчим хүч нөөцөлдөг батарей, анод Даваа, эрчим хүчний үнэ нэмээд бүх гэр хороололын айлууд хортой сайжруулсан түлш галласан, шингэрүүлсэн хий газ ашиглан дулааныг шийдэх, нар салхины эх үүсвэрийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх, гээд маш олон арга зам байгаа эрдэмтэн, судлаачдын үгийг сонсож хэрэгжүүлээсэй
Зочин [202.126.91.161] 2024-12-18 03:09:30
Анод Даваа гэдэг чинь шал худлаа ярьдаг хүн шүү дээ
Зочин [103.57.95.34] 2024-12-17 21:56:44
Амнаас цаашгүй ацнууд.
Зочин [202.55.188.104] 2024-12-17 20:42:05
Утааны асуудлыг шийдэх хүмүүс бол сургууль соёл төгссөн мэргэжлийн хүмүүс ажилдаг байх ёстой болоос биш зүгээр нэг ах дүү хамаатан садан найз нөхөд мөнгө төгрөгтэй хүмүүсий хийх ёстой ажил бишүү нэг бол Утааны асуудлыг шийдэж чадахгүй бол Улаанбаатар хотод өч төчнөөн байшин барилга хоосон байгаа биз дээ зарагдахгүй тэр байшинд оруулж болдоггүй юм уу түрээслэх лизингээр олон янзаар зарахаар хялбар аргаар өгч болдоо сэтгэл байхад та нар утаагаар мөнгө төгрөгөө олоод байдаг юм уу сайжруулсан түлш гарч ирснээс хойш бөө хэл ам тагуулах юмаа уртын зүгээр л нүүрс түлж байхад хэл ам гаргадаггүй байлаа та бүхэнд сэтгэл зүрхтэй эх орон ард түмнийхээ төлөө гэсэн чин сэтгэлтэй сургууль соёл төгссөн мэргэжлээрээ олон жил ажилласан туршлагатай хүмүүсийг сонгох хэрэгтэй шүү гэж хэлмээр байна даа
Зочин [202.126.91.161] 2024-12-18 03:11:59
Хотод дулааны эх үүсвэр шинээр барихгүй байж яаж нэмж байшин барих вэ? Одоо байшин барилгын нийт дулааны хэрэглээ нь байгаа чадлаасаа даруй 40% хэтэрчихээд байгаа шүү дээ???
Irgen [103.212.117.212] 2024-12-17 21:54:56
OK darga geed bor uvgun iig zailuulmaar yum yamarch medremj gyi. hamag hergiin ezen, arai uur hun baimaar yum,
Зочин [139.5.219.199] 2024-12-17 20:17:29
арБарилгаэжуулахаас өөр арга байхгүй . пийшин тАраахыг эсэргүүцэж байна .
Зочин [202.126.91.161] 2024-12-18 03:13:08
Тэгвэл дулааны шинэ эх үүсвэр барих хэрэгтэй ш дээ тийм юмгүй байж яаж барилга барих юм бэ???
Irgrn [202.9.40.209] 2024-12-17 19:56:37
Emhii hortoi tulshnii biznes hiij.ard tumnee horduulchihaad uogaa yridag uom.Ymarch meregjiliin ur chadvargui t1 uud uo ch shiidej chadshgui.Nuursee 440 ih naydaar idej uugaad.hogiig n hytad hortoi zuurch irgedee horduulj munge saaj bga hulgaichuud zailsan deer.Zuuh soliid yshiim.Hytad borjuur taviad.munge huulj turiin ordonoor 800.0 iin beleg taraaj bga Nymbaataraa zailuul.Tsagda tagnuul barivchilj chadahgui uo.Ulaan tsagaan Ganhuyagiin zahiad bga ter mungiig tagnuul.ATG.SHuuh shalgaj chadahgui uo.archaahui henii tulee ajillaj bnaa.
Баагий [202.126.91.132] 2024-12-17 18:52:48
Өгөгдсөн үүрэг даалгавар дотор утаа бууруулах НЭГч арга зааварчилгаа алга.Ийм л чадваргүй хүмүүсийг бид сонгожээ.Ядахнаа ШУАын ганц эрдэмтний сонссон бол үр дүнд нөлөөлөх арга хэлэх байсан.Миний мунхаг ухаанаар хотын утааны бөөгнөрөл үүсдэг цэгүүдэд маш өндөр чадлын аэродинамик хоолой байрлуулж байгалын приз пасад салхитай хослуулан ажиллуулбал утааг хоромхон зуур хөөнө гэж бодном.
Зочин [66.181.161.129] 2024-12-17 17:42:46
ТҮҮХИЙ НҮҮРСЭЭ ХЭРЭГЛЭЕ ЭЭЭ
Зочин [202.126.88.204] 2024-12-17 17:38:24
Утаагүй болгох арга зөндөө л байгаа Идэж уух нь дуусаагүй хэдэн гөлөг Монголын нэр төр хийморь сүлдийг доройтуулсан гадны гар хөл бологсодтой хатуу тэмцэл хийх хэрэгтэй Сири улсаар жишээ авах хэрэгтэй .....
Зочин [66.181.184.234] 2024-12-17 17:28:00
Ха ха нэг л дүр эсгэсэн луйварчид.
Иргэн 2050 [103.212.162.182] 2024-12-17 16:02:40
Амарсайхан ажлаа өгөөд зайл аа. Станддарт гэж сүржин ярихаас өөр юу хийж бна, өөрөө газар дээр очоод хоноод үзээч. Амьдралаас тасарчихсан, үүрэг өгөхийг хэн ч хийж чадна даа.
Зочин [66.181.160.127] 2024-12-17 14:17:59
Дарга нар та нарын бизнес болохоор хэдэн жилдээ утааг бууруулах арга хэмжээ авахгүй нь ойлгомжтой гөлөг төөрүүлж байгаа юм шиг худлаа яриад суугаад л өнгөрнө энэ засаг төрийг ул үндэсээр нь огцруулж бие болоод сэтгэлийн шуналын нь арилсан хүмүүс л гарч ирж байж улс орон мөхлөөс нь аврах байх даа
Зочин [66.181.160.103] 2024-12-17 12:55:11
Tsahilgaan une iig ergej harhaas oor shiidel gui
Халиун [202.131.239.149] 2024-12-17 12:52:47
Утаа бууруулах өөр шийдэл олж яаралтай хэрэгжүүлээчээ хар малнуудаа юун худлаа хуурсан аргацаасан юм яриад суугаад байгаа юм
Зочин [202.126.88.204] 2024-12-17 17:34:01
Зөв сайжруулан нүүрсээ түлхээ бүүр болих хэрэгтэй
Баяраа зогсоо . [103.212.116.89] 2024-12-17 12:21:16
Энэ жил шинэ жил тэмдэглэхгүй шүү . Мөн ч олон жил хамтлаг дуучид бөхчүүд Хошин шогийнхон тв болгоноор л гараад л Их ч наргилаа цэнгэлээ одоо болноо болсоон . Одоо утааны эсрэг 44 их наядын нүүрсний мөнгөө авах жагсаал хийцгээе ээ . 2024 оны 12 сард монголын бүх телевизүүд шинэ жилийн баярын хөтөлбөр гэж гаргахгүй шүү . Тв болгоноор л Хошин шогийн шогнууд Нөгөө л хамтлаг дуучид гараад мөн ч их цэнгэсэн дээ . Бидэнд баярлах шалтгаан алгаа .
Зочин [202.126.91.161] 2024-12-18 03:20:34
Зөв дэмжиж байна!!!
Зочин [66.181.176.174] 2024-12-17 18:29:12
Яг үнэн.Утааг бамбай болгож урдаа бариад.шинэ жилийн гацуур шиг чимэглээд олон нийт рүүгээ дайрдаг ажиллагаа болгочих шив дээ. Эд нараас нэг ч сайн зүйл шүүсийг нь шахаад ч гарахгүй нь дээ...
Зочин [202.131.227.82] 2024-12-17 11:59:36
Хяна хяна гэсэн байна. Хянаад яахын бэ? утаа байх ёстой хэмжээнээсээ хэд дахин хэтэрсэнг бүгд харж байна. Харин яаж энэ утааг бууруулах талаар хэлэлцэж, шийдвэр гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэх талаас нь үүрэг чиглэл өгдөггүй юм уу.
Зочин [202.126.91.161] 2024-12-18 03:22:15
Хэр их утаа гаргаж байгааг хэн ч хэмжиж тооцож үздэггүй байж хэрхэн хянаж чадах вэ? Бас яаж буурсан гэж худлаа шааж чадаж байна аа???