Улсын онцгой комисс хуралдаж байна

Aдмин / Улстөр

Яг одоо Төрийн ордны Сүхбаатар танхимд Улсын онцгой комиссын шуурхай хурал үргэлжилж байна. Хуралдаанаар өвөлжилтийн бэлэн байдал, цаг агаарын нөхцөл байдал, агаарын бохирдол зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр Засгийн газрын сайд дарга нар болон УИХ-ын гишүүдийг дуудаж уулзаад, агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг онцолж, Улсын онцгой комиссыг яаралтай хуралдуулахыг "тушаасан билээ. Энэхүү хуралдааны дараа УОК-ын төлөөллүүд мэдээлэл хийх юм байна.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан энэ сарын 6-ны өдөр агаар, орчны бохирдлын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан Эрчим хүчний яам, Байгаль орчин, уур амьсгал, өөрчлөлтийн яам болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар бусад холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудтай уулзаж тайлан мэдээ, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонссон.

Албаныхан агаарын бохирдлыг хамгийн ихээр үүсгэж байгаа эх үүсвэрээр гэр хорооллын айл өрх (55.6%), автомашин (28.9%)-ыг нэрлэсэн. Мөн арваннэгдүгээр сарын байдлаар PM 2.5 тоосонцор, NO2 азотын давхар исэл, SO2 хүхэрлэг хий зэрэг нь өнгөрөгч жилийн мөн үеэс нэг орчим хувиар бага байгаа бол PM10 тоосонцрын үзүүлэлт өнгөрөгч оноос 10 хувиар, стандартаас 20 хувиар ихэссэн талаар танилцуулсан юм.

Түүнчлэн бага оврын уурын зуухтай зарим аж ахуйн нэгж 100 мянга орчим тонн ангилж ялгасан нүүрс түлж байгаа ч нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүй байхад анхаарч ажиллаж байгааг холбогдох албан тушаалтан илтгэж байв.

Шадар сайд агаар, орчны бохирдлын өнөөгийн байдалтай холбогдуулан дараах үүрэг чиглэлийг албаныханд өгсөн билээ. Үүнд:

-Сайжруулсан түлшний орц найрлага, чанар стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхэд онцгой анхаарч байнгын хяналт тавих;

-Түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэхэд онцгой анхаарч хяналтаа сайжруулах;

-Агаарын чанарын хэмжилтийн мэдээллийг өдөр бүр олон нийтэд мэдээлэх;

-Агаарын бохирдол хамгийн их байгаа цэгүүдэд явуулын станцууд ажиллуулж, хэмжилт хийж олон нийтэд мэдээлэх;

-Иргэд, олон нийтийн дунд аливаа эргэлзээтэй эсвэл төөрөгдүүлсэн мэдээлэл гарсан бол бодит мэдээллийг ил тод өгч эргэлзээ, төөрөгдлийг тайлахыг үүрэг болголоо.

Түүнчлэн бүх шатанд хяналтаа сайжруулахыг онцгойлон үүрэг болгосан юм. Мөн тэрбээр "Агаар, орчны бохирдолтой тэмцэх нь төрийн аль нэг газрын ажил биш. Үүнд төрийн байгууллагын нягт уялдаа холбоо хамгаас чухал. Мөн олон нийтийн оролцоо ч чухал. Тиймээс бодит мэдээллийг иргэдэд нээлттэй өгч байх ёстой.

Гэтэл мэдээллээ хав дарж суучихаад ард иргэд, төр хоёрыг буруу ойлголцолд хүргэж, төөрөгдүүлсэн мэдээлэл тарааж, агаар, орчны бохирдолтой тэмцэх ажлыг хийдүүлж болохгүй.

Сайжруулсан түлш бол иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, агаарын бохирдолыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлж буй анхан шатны эхний ажил юм" гэсэн юм.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.127] 2024-12-17 14:17:59

Дарга нар та нарын бизнес болохоор хэдэн жилдээ утааг бууруулах арга хэмжээ авахгүй нь ойлгомжтой гөлөг төөрүүлж байгаа юм шиг худлаа яриад суугаад л өнгөрнө энэ засаг төрийг ул үндэсээр нь огцруулж бие болоод сэтгэлийн шуналын нь арилсан хүмүүс л гарч ирж байж улс орон мөхлөөс нь аврах байх даа

Зочин [66.181.160.103] 2024-12-17 12:55:11

Tsahilgaan une iig ergej harhaas oor shiidel gui

Халиун [202.131.239.149] 2024-12-17 12:52:47

Утаа бууруулах өөр шийдэл олж яаралтай хэрэгжүүлээчээ хар малнуудаа юун худлаа хуурсан аргацаасан юм яриад суугаад байгаа юм

Баяраа зогсоо . [103.212.116.89] 2024-12-17 12:21:16

Энэ жил шинэ жил тэмдэглэхгүй шүү . Мөн ч олон жил хамтлаг дуучид бөхчүүд Хошин шогийнхон тв болгоноор л гараад л Их ч наргилаа цэнгэлээ одоо болноо болсоон . Одоо утааны эсрэг 44 их наядын нүүрсний мөнгөө авах жагсаал хийцгээе ээ . 2024 оны 12 сард монголын бүх телевизүүд шинэ жилийн баярын хөтөлбөр гэж гаргахгүй шүү . Тв болгоноор л Хошин шогийн шогнууд Нөгөө л хамтлаг дуучид гараад мөн ч их цэнгэсэн дээ . Бидэнд баярлах шалтгаан алгаа .

Зочин [202.131.227.82] 2024-12-17 11:59:36

Хяна хяна гэсэн байна. Хянаад яахын бэ? утаа байх ёстой хэмжээнээсээ хэд дахин хэтэрсэнг бүгд харж байна. Харин яаж энэ утааг бууруулах талаар хэлэлцэж, шийдвэр гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэх талаас нь үүрэг чиглэл өгдөггүй юм уу.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.