Оюу толгойн ногдол ашгийн талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын Засгийн газраас "Оюу толгой" төслөөс ногдол ашиг авах болсонтой холбогдуулан иргэдийн санал бодлыг авах цахим санал асуулгыг эхлүүлжээ.

Уг санал асуулга нь Засгийн газрын иргэдийн санал, санаачилгын нэгдсэн талбар болох e-zasag.mn системээр дамжин явагдаж байгаа бөгөөд Монгол Улсын бүх иргэн оролцох боломжтой юм.

  • Хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 14-нөөс 10 дугаар сарын 29-нийг дуустал (нийт 15 хоног үргэлжилнэ)

  • Хариуцагч байгууллага: Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын Ажлын алба

Иргэн Та e-zasag.mn платформоор дамжуулан Оюу толгой төслөөс орж ирэх ногдол ашгийг хэрхэн зарцуулах, ямар салбарт хуваарилах талаарх өөрийн саналыг өгч, төрийн бодлого шийдвэрт хувь нэмрээ оруулах боломжтой.


Сэтгэгдэл

Санал авахыг тэр болгон хийдэггүй, болохгүй. [202.126.89.209] 2026-10-15 12:18:25

Уламжлалтай ардчилсан орнуудад парламент 1-т: улсын төсөв бүрдүүлэх ба зарцуулах асуудлаар иргэдийн саналыг АСУУДАГГҮЙ. Учир нь иргэд "Татвараа багасгая, бидэнд төрөөс өгөх тэтгэвэр тэтгэлэг өглөгүүдийн НЭМЭЭД БАЙ" гэсэн хариу өгөх нь угийн ОЙЛГОМЖТОЙ. Гэтэл Монголд ногдол ашиг тараах асуудлаар санал хураалт хийж байгаа нь УТГАГҮЙ. 2-т: тухайн улс бусдад дайн зарлах асуудлыг иргэдийн саналаар шийддэггүй. Энэ нь улсын нууцад хамаардаг бөгөөд иргэдээр шийдүүлэх асуулт биш, учир нь иргэд өөрсдөө дайн дажинд оролцох угийн ХҮСЭЛГҮЙ байдаг.3-т, ЭРҮҮГИЙН хуулийн талаар иргэдийн саналыг асуудаггүй. Иргэд савлаад "Алаад өг" гэж туйлширдаг, эсхүл "Хөөрхий, хөөрхий" гээд өрөвдөж гэмт этгээдийг ялаас бултуулдаг.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.