Монгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална

Aдмин / Улстөр

Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Д.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар (2026.10.12) “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-д оролцож буй Лаос Улсын Үндэсний Ассамблейн Хууль, шударга ёсны хорооны дарга Т.Вонгпачан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

2026-10-12 17.21.50.jpg

Талууд хоёр улсын дипломат харилцаа ирэх онд 65 жилийн ойтой золгож буйг, улс орнуудын хамтын ажиллагаанд хууль тогтоох дээд байгууллагуудын харилцаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлон тэмдэглэв. Уулзалтаар хамтын ажиллагааны Санамж бичгийн хугацааг сунгаж, үргэлжлүүлэх, хууль тогтоох дээд байгууллагын удирдлагын түвшинд албан айлчлал товлох, туршлага солилцох асуудлыг хөндлөө.

2026-10-12 17.21.45.jpg

Ойн хүрээнд уламжлалт, найрсаг харилцаагаа шинэ шатанд гаргаж, зам тээвэр, гадаад худалдаа, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжтой талаар санал солилцлоо. Хоёр улс далайд гарцгүй боловч энэ байдлаа давуу тал болгон шууд нислэг үйлдэх, төмөр замын тээврийг хөгжүүлэх гарц бий гэв. Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, сарлагийн түүхий эд, Лаос Улсаас цагаан будаа, жимс жимсгэнэ, модон эдлэл нийлүүлэх, бага, дунд оврын усан цахилгаан станцуудтай танилцаж, туршлага судлах зэргийг уулзалтын үеэр дурдав.

2026-10-12 17.21.57.jpg2026-10-12 17.22.05.jpg

Мөн Лаос Улсын Үндэсний ассамблейн сонгууль өнгөрсөн 03 дугаар сард явагдаж 175 гишүүний 52 нь буюу 29,7 хувь нь эмэгтэйчүүд сонгогдсон. Монгол Улс шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж, ахиц, санаачлага гаргаж байгаа талаар мэдээлэл солилцов гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [77.161.39.122] 2026-10-16 20:30:23

Эндээс жимс жимсгэнэ авсан нь төв азийн стануудаас хамаагүй хямд бөгөөд олон төрлөөрөө шүү

Зочин [172.56.169.108] 2026-10-16 04:29:55

Лаос руу хэн нисэх юм бэ, балай юм чрих юммм. Жаахан ч гэ эн боловсролтой байгаач

Зочин [202.179.25.64] 2026-10-15 14:13:57

За юүгхэв. Хөгжил дорой хууль дүрэм гэж байхгүй хар тамхичдын үүр уурхай балай газар. Гарц нээгээд хэрэггүй

Зочин [202.126.89.186] 2026-10-14 13:01:50

Лаос руу хэн нисэх юм бол, жаахан баримжаатай ярьмаар

Кх! [202.126.89.208] 2026-10-14 11:22:51

Лаосруу нисэх юм бол тэгвэл Камбожруу мөн адил нисийлдээ. Кх! Цашилбал Малайзийн Куала-Лумпурлуу ч нисч болно.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.