Эрдэмтэд, судлаачид хот төлөвлөлийн чиглэлийн судалгааны бүтээлээ танилцуулж байна

Aдмин / Эдийн засаг

“New Normal 2026” эрдэм шинжилгээний хурал анх удаа зургаан үндсэн чиглэлээр зохион байгуулагдаж байна.

Тус хуралд нийт 400 орчим судалгааны бүтээлээс судалгааны үр дүн, шинэлэг санаа, практик ач холбогдлыг мэргэжлийн шүүгчдийн бүрэлдэхүүн үнэлнэ. Монгол Ардын Намын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны санаачлан зохион байгуулж буй “New Normal 2026” эрдэм шинжилгээний хурал шинжлэх ухааны олон салбарын судалгааны бүтээлийг нэг дор хэлэлцэх, эрдэмтэн судлаачид, залуу үеийнхний мэдлэг, туршлага солилцох боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ судалгааны үр дүнг төрийн бодлого, шийдвэр гаргах үйл явцтай уялдуулан хэрэгжүүлэх боломжийг судлах юм.

Өнөөдөр “Хотын дулаан арал”-ын орон зайн тархалтыг машин сургалтын аргаар үнэлэх нь Хот төлөвлөлт газар ашиглалтаас үүдэлтэй хөрсний доройтлын тулгамдсан асуудал Улаанбаатар хот: түүхэн төлөвлөлтөөс тогтвортой хөгжил рүү Нягтаршил ба ногоон байгууламжийн хүртээмжийн асуудал зэрэг шалгарсан 19 судалгааны бүтээлийг шүүгчдийн бүрэлдэхүүн сонсож, дүнгээ гаргалаа. Тус эрдэм шинжилгээний хот төлөвлөлт салбар хуралдааны шүүгчдээр Монгол Улсын Зөвлөх Архитектур С.Намжилмаа, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Технологийн ухааны доктор Н.Тогтох, ШУТИС-ийн БАС-ийн Хот төлөвлөлтийн тэнхим, ахлах багш, доктор Б.Ариунжаргал нар ажиллаж байна. Оролцогчид судалгааны ажлаа тухайн чиглэлд нийцүүлэн хэлэлцүүлж, үр дүнгээ танилцуулах бөгөөд шалгарсан бүтээлүүдийг “New Normal 2026” эрдэм шинжилгээний эмхэтгэлд нийтэлж, олон нийтэд хүргэх юм. “New Normal 2026” эрдэм шинжилгээний хурал эдийн засгийн хөгжил,инновац, хиймэл оюун, олон улсын харилцаа, анагаах ухаан, хот төлөвлөлт, хүнс, хөдөө аж ахуй гэсэн салбар хуралдаанаар энэ сарын 13-20-нд үргэлжилнэ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.