ОУЭШ-ийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, ахмад шүүгч Х.Батсүрэн, А.Доржготов нар Гавьяат хуульч цолоор шагнууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Олон улсын Эрүүгийн шүүх /ОУЭШ/-ийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч асан Х.Батсүрэн, ахмад шүүгч А.Доржготов нарыг 2026 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Гавьяат хуульч цолоор шагналаа.
Гавьяат хуульч Д.Эрдэнэбалсүрэн нь эрүүгийн эрх зүйн чиглэлээр 30 гаруй жил, Улсын дээд шүүхийн шүүгчээр 10 гаруй жил ажилласан төдийгүй 2023 онд ОУЭШ-ийн шүүгчээр сонгогдсон анхны монгол хүн болсон юм. Тэрбээр ОУЭШ-ийн Давж заалдах шатны танхимын шүүгчээр 2024 оны 03 дугаар сараас ажиллаж эхэлсэн бөгөөд 2025 оны 03 дугаар сард тус танхимын шүүгчдийн олонхын саналаар Давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.
Гавьяат хуульч Х.Батсүрэн нь цагдаагийн байгууллага, Шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүхэд нийт 36 жил ажилласнаас 22 жил шүүгч, үүний 13 жилд Монгол Улсын дээд шүүхийн шүүгч, 2019–2020 онд Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажилласан. Тэрбээр шүүн таслах ажиллагааны арвин туршлага, мэдлэгээрээ салбартаа үлгэрлэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нарыг мэргэшүүлэх, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд үр бүтээлтэй ажилласан юм.
Гавьяат хуульч А.Доржготов нь Монгол Улсын дээд шүүхийн гишүүн, шүүгчээр 25 жил ажиллахдаа 20 мянга гаруй хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон арвин туршлагатай хуульч юм. Тэрбээр хууль тогтоомжийн хэрэглээний онол, арга зүйг практикт тогтоон хэрэгжүүлэх, хууль зүйн шинжлэх ухааны чиглэлээр олон ном бүтээл туурвихын зэрэгцээ хууль зүйн дээд боловсролтой эрх зүйч, хуульч бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрдэмтэн юм.
Эрхэм Гавьяат хуульч нартаа Монголын болон олон улсын хууль, эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх их үйлсэд нь өндөр амжилт хүсье.





.jpg)













































.jpg)
























Сэтгэгдэл
Зочин [24.21.207.25] 2026-10-11 16:05:49
яасан заваан нэртэй царайтай новшнууд вэ хараал идэг гэж
Зочин [202.9.40.236] 2026-10-10 17:11:23
Яамаар ч юм бэ, Элбэг хүзүүгүй гэж ард нийтээрээ хараадаг Элбэг гэгчийн гар хөлд манай Ерөнхийлөгч яагаад хөл алдаад хүлээж аваад, шагнал хүртэл өгөөд байгаа юм бол? Итгэхэд бэрх
xochin [202.126.89.16] 2026-10-10 15:32:12
Өгч байгаа авч байгаа аль аль нь ичих булчирхайгүй юм болохоор болдог л юм байхдаа.Ийм хууль цаазтай улсад гавьяат хуульч,ийм эдийн засагтай улсад гавьяат эдийн засагч болж байгаа хүмүүс юу хийж гавьяат болж байгаа нь ойлгомжтой.
инээдтэй шагнал [64.119.27.10] 2026-10-10 12:48:03
Ерөнхий прокурор байсан дорлигжав, энхамгалан нарын луйварыг шүүж чадахгүй байж гавъяат шүүгч хэмээн шагнах хэрэг байна уу? ШҮҮГЧ нар авлигад идэгдсэнг цэвэрлэх ажил хэрэгтэй.
Зочин [172.56.152.60] 2026-10-10 08:55:26
шүүх прокурор нь тэр чигтээ авилгалд идэгдсэн энэ улсад гавьяа байгуулах ямар ч боломжгүй. тэгэхээр яасан байх нь уу эд. яааг зөв авилгачдын арыг сайн даажээ.