УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү
Улсын дээд шүүхээс өнгөрсөн долоо хоногт "Хөгжлийн банк"-ны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох шүүх хурлын шийдвэрийг танилцуулсан.
Шүүхийн шийдвэр дагуу УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Говийн зам” ХХК-ийн барьсан замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр төрд худалдаж авсан, “Бэрэн” ХХК-д 2014 онд Хөгжлийн банкнаас зээл олгосон гэх хэргүүдийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна гэж үзсэн.
Мөн Улсын дээд шүүхээс УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Хөгжлийн банканд хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал олгосон гэм буруутайд тооцсон.
УИХ-ын гишүүн М.Найдалааг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалаа ашиглаж улсад 44.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгагдаж шалгагдаж байсан юм. “Бэрэн групп”-д 22.7 сая ам.доллар зээл олгохыг дэмжиж санал өгч, тогтоол гаргаж байсан нь эл хэрэгт татагдах үндэслэл болсон юм.
Түүнийг Анхан болон Давж заалдах шатны шүүхээс цагаатгаад байсан ч Улсын дээд шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй гэж дүгнэсээр дахин шалгуулах болж буй юм.
УИХ-ын тухай хуулийн 9.1-5 дахь хэсэгт “УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно” гэж заасан билээ.
Иймд анхны 126 гишүүнтэй УИХ-аас нэг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, хоёр гишүүн хууль хяналтын байгууллагаар дахин шалгуулах нь тодорхой болсон юм.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [103.57.95.194] 2024-12-18 05:54:42
Манай Шүүх өөрөө улс төрийн захиалгаар дүгнэлт гаргадаг МАН-ын хараат шүүх тийм учир Дээд Шүүх, Үндсэн Хуулийн Цэцийг бүгдийг халж, ард түмнээс сонгож санал асуулгаар ажлыг дүгнэж улс төр намаас хараат бус болгосон цагт шүүх шудрага шийдвэр гаргадаг болно. Одоогийн Шүүхэд ард түмэн итгэдэггүй
Хуулийг бүрэн ашиглачих юм аа. [66.181.181.226] 2024-12-18 01:03:40
УИХ юуны газар БОЛЧИХСОН юм бэ дээ. Уг нь Үндсэн хуулийн дагуу төрийн дээд байгуллага. Харин Эрүүгийн хуулиар бол хариуцлагаас бултдаг газар боловш. Тэгэхлээр аль хууль нь илүү бодитоор үйлчилж байна? Үндсэн хууль уу, Эрүүгийн хууль нь уу?
Зочин [66.181.185.39] 2024-12-17 17:28:10
bvgdiin tataj bgaad bvren erhiin tvtgeltsvvlj bgaad shalgaad shorond ni yavuulaa
kiko [202.126.89.203] 2024-12-17 12:08:43
pisda
иргэн [103.57.95.186] 2024-12-17 09:46:30
Энэ шударга залууг хэлмэгдүүлж болохгүй дээ Ахаас нь болсон уу?
зочин [103.57.95.186] 2024-12-17 09:45:01
Цогтбаатар өөртөө л гомд МАН ганц харгис өвгөний охиноор биеэ төлөөлөгч хийсэн .Тэр нь Тогтохсүрэнгийн гар хөл
Эрка [103.212.117.223] 2024-12-17 09:42:11
Хулгайчдын орогнох газар УИХ болжээ
Зочин [103.212.119.40] 2024-12-17 22:35:13
Тийм шүү
Зочин [202.55.188.120] 2024-12-17 09:10:38
Шалгуулах л хэрэгтэй.
Гааг [122.201.31.22] 2024-12-17 00:43:21
Хүний хүүхдийнь яахын мөнгийнь өвлөхий мүү. Хахахаахааха
Зочин [103.168.34.63] 2024-12-16 22:37:55
Эргүүлэн татаж төрийг цэвэр байлгая
Зочин [66.181.188.51] 2024-12-16 18:59:20
Намын жагсаалт хэмээх халхавчаар гэмт хэрэгтнүүд 126 д багтсан байжээ. Хулгайгаар баталсан УИХ д 126 гишүүн байх шийдвэрийг хэн гаргасан бэ.
Иргэн [66.181.181.12] 2024-12-16 18:49:49
Мөнх-Эрдэнэ нэг юм хэлэх байлгүй дээ!!!
Зочин [202.126.90.241] 2024-12-16 21:18:47
Баянхонгорын балай юу
Зочин [202.9.41.8] 2024-12-16 18:40:01
Үнэн бол хэзээ ч ил гарах нь гарцаагүй. Шүүхийн шиыдвэр яаж хэрэгжихийг харж л байж дээ, ард түмэн. Улс л юм бол хуультай, тэр нь үйлчилдэг л байх ёстой л гэж ойлгодог шдээ!
Зочин [202.126.89.243] 2024-12-17 16:43:55
Хэзээ хууль хэрэгжиж бсан юм бэ.Улс ч биш болсон доо
Зочин [202.9.40.146] 2024-12-16 17:11:20
Түдгэлзүүлэх нь зөв адь болгоноо илэөднэ
Зочин [122.201.31.147] 2024-12-16 16:54:43
Үнэн гэж байдаг л бол түдгэлзүүлэх л хэрэгтэй ...Хараад л хүлээж байна ..