Б.Чойжилсүрэн: Эгийн голын УЦС Байгаль нуурт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт гарсан ч ОХУ хүлээн зөвшөөрөөгүй

Aдмин / Улстөр

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралдаж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сэргээгдэх эрчим хүчний төслүүд болон эрчим хүчний үнэ, тариф, эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дээрх мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авав.

Ж.АЛДАРЖАВХЛАН: -Эрчим хүчээр хараат амьдарна гэдэг хөлөө тушуулсан адуу шиг, яаж ч болохгүй болгочихоод байна. Эгийн голын усан цахилгаан станц хэзээ ашиглалтад орох юм бэ. Орох юм уу, орохгүй юм уу. Бидэнд тэр станцыг барих итгэл найдвар байна уу. Яг бодит байдал юм байгаа юм бэ?

Б.ЧОЙЖИЛСҮРЭН: -Эгийн гол Сэлэнгэ мөрнөөр дамжаад, Байгаль нуурт цутгадаг. ОХУ-аас ЮНЕСКО-д гомдол гаргасан. Тус гомдлын дагуу бид Францын нэг компанийг шалгаруулаад, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн. Урьдчилсан дүгнэлтээр Эгийн голын УЦС Байгаль нуурт "сүртэй нөлөө үзүүлэхгүй" гэсэн дүгнэлт гарсан. Үүнийг Оросын талд хүргүүлсэн.

Гэвч оросууд “Бид найрсаг бус харилцаатай улс орны дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй” гээд, Оросын байгаль экологийн яам, манай Байгаль орчны яамтай хамтарсан ажлын хэсэг дахин дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Энэ дүгнэлт гарсны дараа Эгийн голын УЦС-ыг цаашид яах талаар ярилцана.

Ш.БЯМБАСҮРЭН: -Хөрөнгө оруулалтын дийлэнх нь эрчим хүчний салбар руу явж байна. Ер бид чадлаа хэдэн онд гүйцэх юм бэ. Эгийн гол гомдол гаргасан л гэнэ. Тавантолгой шүүхийн маргаантай байгаа л гэж байна. Болж бүтэх юм байна уу. Хэзээ чадлаа гүйцэх вэ?

Б.ЧОЙЖИЛСҮРЭН: -Хэрэглээг эх үүсвэр маань 2027 оны зургадугаар сарын 30-нд нэг удаа гүйцнэ. Гэхдээ нэг удаа гүйцээд хаяж болохгүй. Нэг хүнд ногдох цахилгаан эрчим хүчний хэрэглээгээр бид хоёр хөршөөс 4 дахин бага байна.

Ойрын жилүүдэд эрчим хүчний хэрэглээ жилдээ 12 орчим хувиар өсөөд явна. 12 хувь гэдэг нь 240 мвт нэмэгдэнэ гэсэн үг. Энэ Засгийн газрын үед 2027 онд хэрэглээгээ гүйцэж авна. Цаашаа нь жил бүр 250-300 мвт чадлыг нэмж ашиглалтад оруулж байж бид энэ хөгжиж байгаа цаг үеийг давна гэсэн тооцоолол байна.

Ж.АЛДАРЖАВХЛАН: -Сэргээгдэх эрчим хүчний асуудал дээр гоё сайхан зүйл яриад байдаг. Эдийн засгийн бүтцийг нь цааш нь яг яах ёстой юм бэ?

Б.ЧОЙЖИЛСҮРЭН: -Олон жил халамжийн байдлаар явж ирсэн нь үнэн. Үнэ чөлөөлөх асуудал дээр олон сорилт хүндрэл байна. Сонгуулиар асуудал болчихож магадгүй гээд Баян-гийн цахилгаан станцын асуудал бас л дарагдсан. Одоо "Бөөрөлжүүт" дээр ч гэсэн үнийн асуудлыг нэлээд ярилаа. Бид ороод ирсэн төслийг хэрэгжүүлэхэд бэлэн байна.

Үнэ чөлөөлөх асуудлыг ярьж эхэлнэ. Хамгийн эхэнд бид жилийн чадал 12 хувьтай байгааг гүйцээх шаардлага байна. Бид чадлаа гүйцээж чадахгүй, хүндхэн нөхцөлд байна. 2017 онд ч гэсэн сэргээгдэх эрчим хүчний үнэ өндөр орж ирсэн байдаг. Ийм өндөр үнээр нийлүүлнэ гэж өдөр болгон л орж ирж байна. Ашиглалтад орох тусгай зөвшөөрлөө хүлээж байгаа газрууд бий. Би гэхдээ нэгд нь ч зөвшөөрөл өгөөгүй байна.

О.ЦОГТГЭРЭЛ: -Цаашид гэрээндээ уян хатан нөхцөл оруулах арга бий юу. Эрчим хүчний үнийг чөлөөлөхийн тулд өрсөлдөөн бий болгоно гэж ярьчихаад, хоорондоо зөрүүтэй шийдвэрүүд гаргаад, үнийн хатуу шийдэлтэй байхаар цаашид яах вэ?

Б.ЧОЙЖИЛСҮРЭН: -Жилдээ 8760 цаг гэж тооцвол 6900 цаг дээр нь яриад байгаа үнийг нь баталгаажуулж өгсөн. Эс бөгөөс бид эрчим хүчний үнийг чинь баталгаажуулж өгөхгүй гээд хэлчихвэл ямар ч хөрөнгө оруулалт энэ салбар дээр чинь орж ирэхгүй болчихоод байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

зочин [202.9.46.129] 2024-12-20 17:51:43

амьдрал бол тэмцэл барь

Хулгайч монгол [59.153.112.31] 2024-12-20 17:21:33

Хайрт ах орос маань тохирохгүй гэнэ дээ тиймээ ах оросчингуудаа

Зочин [202.9.47.3] 2024-12-20 13:08:54

ЭНЭ ХАЗГАЙ ХЭЛТ ДӨРВӨД Чойжоо.. г зайлуулаачээ. Монголын ард олноор тоглож дууслаа ...

Зоёин [66.181.176.14] 2024-12-20 12:52:36

Барь барь орос ёр нь ямар хамаатай юм

Зочин [202.126.88.223] 2024-12-20 11:51:19

Чойжилсшрэн ч яахав энэ ХҮН - ЫН ДОРЖХАНД ГЭЖ НЭГ АЮУЛТАЙ ШУНАЛТАЙ НӨХӨР ЗҮГЭЭР Л ЭРЧИМ ХҮЧЭЭР ТОГЛОЖ БАЙХ ШИВДЭЭ. СОЛОНГОСЧУУД ХЯТАДУУД ЯМАР МУНДАГ ЮМ БЭ ХАРИУЦЛАГАГҮЙ НӨХДҮҮДЭД АРГА ХЭМЖЭЭГ ТУЛТАЛ НЬ АВАХ ЮМАА

Зочин [59.153.112.13] 2024-12-20 11:25:25

....оросыг шүтэгчдийн ах нь иймэрхүү л байна. Иран, хойд солонгосоор хийлгэж найрсаг болох юм дагаа

Зочин [71.200.126.41] 2024-12-20 10:45:36

Чойжилсурэнгээ сольчих

зочин [59.153.86.104] 2024-12-20 09:58:14

1980 -аад онд ЗХУ-ын эрдэмтэд судалгаа хийгээд монголчууд усан цахилгаан станц баривал Байгаль нуурт огт нөлөө үзүүлэхгүй гэж дүгнэлт гаргасан гэдгийг Одхүү, Крючкин хоёр ярьж байсан .тэр судалгаа оросод байгаа . энэ бол биднийг дорой байлгаж өөрсдөөсөө хараат байлгах шахалт . монголын нутгаар оросын хийн хоолой явах нь байгаль орчин ан амьтан , мал сүрэг , монгол хүнд монгол улсад ирээдүйд учирч болох бөөн аюул . газар нутгаа ашиглуулаад ашиг олох ч дараа нь бид Укрианы амсаж байгаа дайныг үзэхгүй гэх баталгаа байхгүй .

зочин [59.153.86.104] 2024-12-20 09:45:11

оросын үнэн нүүр царай ийм л шүү дээ . монголчууд бидний оюун санаа, уламжлал ,бичиг үсэг , монгол хүмүүсийн хамгийн сэхээлэг хэсгийг хядан устгаж үлдсэнийг нь хавсарга улсын үйл хэргийг явуулхад ашиглан ямарч эрх мэдэлгүй байлгаснаа хаяж мартаж чадахгүй одооч нохойтож байгаа нь энэ .


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.