"Heroes Night" - Баатруудын үдэш болно
Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар аваргын бүсээ хамгаалах тулаанаа ирэх оны нэгдүгээр сарын 24-нд эх орондоо хийхээр болжээ.
Тэрбээр энэ талаар "Намайг дэмждэг Монголын ард түмэндээ дуулгах сайхан мэдээ байна. Өнгөрсөн аравдугаар сард би дэлхийн мэргэжлийн боксын топ 4 холбооны нэг болоx WBA холбооны Хойд Америкийн аваргын бүсний эзэн болсон. Тус аваргын бүсээ ирэх 2025 оны 01.24-нд эх орондоо хамгаалахаар боллоо.
Миний энэ удаагийн өрсөлдөгч мэргэжилд (12-0, 4КО) амжилттай АНУ-ын тамирчин Жошуа Орта байх юм. Энэ тулааныг WBA холбоо болон MBC буюу Монголын мэргэжлийн боксын зөвлөл хамтран зохион байгуулна.
Тэмцээний оргил тулаанд миний бие Жошуа Ортагийн эсрэг тулалдах бол дэд оргил тулаануудад Монголын энэ цаг үеийн жин жингийн шилдэг таван боксчин Солонгос, Хятад, Казаxстан, АНУ гэсэн орны мэргэжлийн боксчидтой тулалдана.
Монголын мэргэжлийн боксын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх энэ тэмцээнийг маань ивээн тэтгэх компани, хувь хүнтэй нээлттэй хамтарч ажиллана.
Та бүхэн доорх дугааруудтай холбогдож тэмцээний ерөнхий мэдээллээ авах боломжтой. Бокст хайртай Монголын ард түмэн минь цааш түгээж, түүхэн өдрийг хамтдаа бүтээцгээе" гэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл