УГТЭ: Зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс заслыг амжилттай хийлээ
Монгол Улсад анх удаагаа бага хүрцээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс заслыг амжилттай хийжээ. Улсын гуравдугаар төв эмнэлэг нь 2017 оноос Зүрх судасны мэс заслын тасаг нь өвчүүний голын зүслэгээр Агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс заслыг Монгол Улсад нэвтрүүлэн хийж эхэлсэн байна. Тус эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тасаг 2024 оны есдүгээр сарын 9-нд Монгол Улсад анх удаагаа Зүүн торакатомийн бага хүрцээр Агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн мэс заслыг амжилттай хийлээ.
Зүүн торакатомийн бага хүрц нь уламжлалт өвчүүний голын зүслэгтэй харьцуулахад шархны хэмжээ бага буюу 7-8см, мэс заслын дараах шархны өвдөлт, шархны халдвар үүсэх эрсдэл болон эдгэрэлт харьцангуй бага гэдгээрээ давуу талтайг эмч нар онцолж байна.
Сэтгэгдэл