Засгийн газар агаарын бохирдол, түгжрэлийн асуудлыг хэлэлцэж байна

Aдмин / Улстөр

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр (2024.12.20) 08.00 цагт эхэллээ. Энэхүү ээлжит бус хуралдаанаар нийслэлийн агаарын бохирдол, түгжрэл, Баялгийн сан болон УИХ-д өргөн барих хоёр хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Гүйцэтгэх засаглал өнгөрсөн Лхагва гарагт ээлжит хуралдаанаа хийж, “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулж, бүрэлдэхүүнийг баталсан билээ. Тодруулбал, Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, үйл ажиллагааны харилцан уялдааг хангахад хяналт тавих чиг үүрэг бүхий “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулж, бүрэлдэхүүнийг баталсан.

Тус хороог Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд ахалж, Засгийн газрын холбогдох сайд нар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга нар тус хорооны гишүүнээр ажиллах юм.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Zochin [202.126.91.156] 2024-12-20 12:53:09

Nomtoibayr bayn hun gehed harin eh oronch hun shu huselteer ni shiideed uguhgui

Зочин [202.126.88.223] 2024-12-20 12:10:25

НОМТОЙБАЯРЫГ ТАВЬЧИХААЧЭЭ ТА НАРААС ХАМААГҮЙ ДЭЭР ЭРГЭЛҮЖХ ЗҮЙЛГҮЙ НОМТОД ДААЛГАЧИХ ЧАДНА А НАДААХ ЧИНЬ

Зочин [70.106.192.70] 2024-12-20 11:25:47

Номтоыбаярыг хүсэлтийн дагуу тавьчихгүй дээ юунаасаа айсан юм бол


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.