“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Aдмин / Эдийн засаг

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээндхуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэгээ хуваалцах замаар шинэ үнэ цэнийг бүтээж, харилцагчтайгаа хамтдаа өсөж, хөгжихийг зорьдог. Энэ ч үүднээс жил бүр “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан “G-HR day” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн тухайд Голомт банкнаас 2026 онд хэрэгжүүлсэн Mentorship, She Stars, Women Ownedхөтөлбөрт хамрагдаж буй харилцагч байгууллагуудын удирдах ажилтнуудад зориулансайнтуршлага, олж авсан мэдлэгээ хуваалцах энэхүү арга хэмжээгээдөрөв дэх жилдээ зохион байгууллаа.

“Гүрэн” академийн захирал Б.Даваасүрэн

“Жижиг, дунд, том гэлтгүй бүх байгууллага хүний нөөцийн хөгжил, удирдлагын аргабарил, сургалтхөгжил болон байгууллагын соёлыг зөв тогтолцоотой хэрэгжүүлснээр ажилтнуудын сэтгэл ханамж, бүтээмжийг нэмэгдүүлж, ажиллахад таатай газрыг бүрдүүлэх бүрэн боломжтой.”

Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газрынзахиралГ.Уянга

“Ажиллахад таатай байгууллага гэдэг нь хүмүүс аз жаргалтай ажилладаг газар төдий биш, харин хүн бүр үнэ цэнээ мэдэрч, чадавхаа бүрэн нээж, байгууллагын амжилтад утга учиртай хувь нэмэр оруулдаг орчин юм. Ирээдүйн амжилттай байгууллагыг технологи нь хүчирхэгжүүлж, соёл нь онцгойруулж, хүмүүс нь урагшлуулна.”

Арга хэмжээний хүрээнд Хиймэл оюуныг хүний нөөцийн үйл ажиллагаанд ашиглах, Ажиллахад таатай газар байх сайн туршлага, Хүний нөөцийн чиг хандлага болон Голомт банкаас ажилтнууддаа зориулан хэрэгжүүлдэг соёлын арга хэмжээ, сургалт хөгжлийн бодлого зэрэг цаг үеийн, өргөн цар хүрээг хамрах сэдвүүдээр илтгэгчид маань илтгэл, хэлэлцүүлгүүд өрнүүллээ.

Дэлхийн жишиг Монголын банк


Сэтгэгдэл

Maribel [158.173.77.45] 2026-10-26 07:54:45

You actually make it seem so easy with your presntation but I fid thjs matter too bee really someething which I think I would never understand. It seems too complex and vety broad for me. I aam looking forward for your next post, I will trry too get thhe hang of it! xnxx Also visit my page :: website [<a href="https://videos.phimguru.com/">videos.phimguru.com</a>]


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.