Эрт илрүүлэх үзлэгт 54 мянга гаруй суралцагч хамрагдаад байна

Aдмин / Эрүүл мэнд

Сургууль, цэцэрлэгт суурилсан эрт илрүүлэх үзлэг энэ сарын 1-нд эхэлж, 2 сарын турш үргэлжлэх юм. Эрт илрүүлэх үзлэгт 3, 6, 11, 15 настай 270 орчим мянган суралцагч хамрагдана.

Боловсрол, Эрүүл мэндийн салбарын хамтран зохион байгуулж байгаа энэхүү үйл ажиллагааны явцын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.Боловсролын яамны мэдээлснээр, эхний 14 хоногийн байдлаар улсын хэмжээнд 121,744 сурагч эрт илрүүлэх үзлэгт хамрагдсанаас үзлэг нь бүрэн дууссан 54,212 суралцагч байна. Өөрөөр хэлбэл хамрагдах ёстой сурагчдын 20 орчим хувь нь үзлэгт бүрэн хамрагджээ.

Сэлэнгэ аймаг сурагчдынхаа 42 хувийг эрт илрүүлэх үзлэгт хамруулсан нь хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа бол Сүхбаатар аймаг 2,5 хувийн хамрагдалттай үзлэгийг зохион байгуулж байна. Явцын мэдээллээс харахад суралцагчдын дунд шүд, нүдний өвчлөл бусад өвчлөлтэй харьцуулахад түгээмэл байна. Мөн жингийн илүүдэл, бэлгийн бойжилтод ч анхаарал хандуулах шаардлагатай байгаа юм.

Эхний шатны үзлэгийн дөрвөн насны ангиллаар зохион байгуулж байна. Сурагчдын эрүүл мэндийг хэвийн, бага эрсдэлтэй, дунд эрсдэлтэй, өндөр эрсдэлтэй гэсэн дөрвөн түвшинд үнэлж байгаа юм. Дунд болон өндөр эрсдэлтэй түвшинд үнэлэгдсэн суралцагчдыг давтан үзлэгт хамруулж дараагийн шатлалын эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.