ЦАГ АГААР: Баруун аймгуудын нутгаар цас орж, цасаар шуурна

Aдмин / Нүүр

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Энэ сарын 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 22-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, зүүн хагаст багавтар үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -27…-32 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -20…-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газар, Дорнодын тал нутгаар -6...-11 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 23-НААС 27-НЫГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 23-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи 23-нд Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор, 24, 25-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -27...-32 градус.

Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -20...-25 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -15...-20 градус.

Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -8…-13 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -14...-19 градус хүйтэн байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.