Өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд 11.00-18.00 цаг хүртэл ажиллаж байна

Aдмин / Эрүүл мэнд

Улаанбаатар хотод томуу, томуу төст өвчин нэмэгдэж байгааг албаныхан мэдээлж байгаа билээ. Тиймээс нийслэлийн өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар болон амралтын өдрүүдэд ажиллуулахаар болсон. Тодруулбал, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг ажлын өдрүүдэд 08.30-21.00 цаг, амралтын өдрүүдэд 11.00-18.00 цаг хүртэл ажиллуулж буй.

Түүнчлэн нийт томуугийн өвчлөлийн 20-28 хувьд нь томуугийн А хүрээний вирус бүртгэгджээ. Томуугийн А хүрээний вирус нь илүү хүндрэл үүсгэдэг бөгөөд сэхээнд орох, амь насаа алдах эрсдэлд хүргэдэг. Тодруулбал, өмнө нь бүртгэгдэж байсан томуу төст өвчний адино, рино зэрэг вирусээс ялгаатай нь насанд хүрсэн иргэдэд илүү хүндээр тусдаг аж.

Томуу төст өвчнөөр өвчлөгсдийн дийлэнх нь бага насны хүүхдүүд байсан. Харин томуугийн А хүрээний вирусний эрсдэлт бүлэг нь жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхан байна. Жирэмсэн эмэгтэйчүүд болон 65-аас дээш насны иргэд мөн чихрийн шижин, хавсарсан өвчлөлтэй иргэд А хүрээний вирусээр өвдсөн тохиолдолд хүндрэх, сэхээнд орох, амь насаа алдах эрсдэлтэй.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.