УЛСЫН ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ТЕАТР ИРЭХ ОНД АЛДАРТ РОМЕО ЖУЛЬЕТТА ХОЁР ЖҮЖГИЙГ ТОГЛОНО

Д.Тулга / Боловсрол

27 жилийн дараа дахин хөшгөө нээсэн Улсын Хүүхэд залуучуудын театр 2024 оныг уран бүтээлийн олз омгоор дүүрэн үджээ. Тухайлбал үзэгчдийнхээ нас, сэтгэхүйн онцлогт тохирсон гурван ч драмын жүжгийгтоглосон бол 2025 онд Уильям Шекспирийн “Ромео Жульетта хоёр” сонгодог жүжгийг толилуулахаар хэдийнээ бэлтгэл ажилдаа орсон байна.

Улсын Хүүхэд залуучуудын театрын тайзнааТөрийн шагналт, СГЗ Зохиолч Д.Батбаяр агсны“Хайрыг хайрла” алдарт уянгын драмын жүжгийг оюуны өмчийн эрхтэйгээр дахин сэргээн тоглосон нь энэ цагийн залуусын хайр сэтгэл, ухаарал, нөхөрлөлийн үнэ цэнийг тольдсон гэр бүл салалтын эсрэг дуу хоолойгоо хүргэсэн уран бүтээл болсноороо онцлогтой.

​Харин бага насны хүүхдүүддээ зориулан Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт Зохиолч Н.Сүхдорж агсны “Арслан хүлэгт баатар” хүүхдийн ид шид, адал явдалт жүжгийг толилуулсан бөгөөд уг бүтээл нь хүүдүүдэд ном эрдэм сурахын ач холбогдлыг таниулж, бусдад тустай дэмтэй явахын сайн сайхан чанаруудыг үлгэрлэсэн бүтээл болоод зогсохгүй, тайз, өнгө шийдэл, дүрүүдийн хувцас хэрэглэл нь аргагүй хүүхэд багачуудын анхаарлыг татахуйц бүтээл болжээ.

​Хүүхэд залуучуудын театрын нэг онцгой бүтээл бол МЗЭ-ийн гишүүн Н.Уранзаяагийн зохиол “18 дахь хаврын хайр” драмын жүжиг юм. Өдгөө 18 нас хүртлээ нэг ч удаа театраар үйлчлүүлж байгаагүй хүүхэд залуучууд байдаг нь тэдний нас сэтгэхүйн онцлогт тохирсон драмын бүтээл хомс байдгаас үүдэлтэй. Харин энэ дутуу орон зайг нөхөж, ахлах дунд ангийнхны нас сэтгэхүйн онцлог, сонирхолыг бүрэн тусгасан бүтээл төрсөн нь багшийгаа хайрлах хайр, үерхэл нөхөрлөл зэргийг харуулаад зогсохгүй цахим орчинд хэрхэн зөв боловсон оролцох, цахим орчны буруу хэрэглээ бусдыг хэрхэн аюулд өртүүлж болохыг тусган харуулсан бүтээл болсон юм.

Улсын Хүүхэд залуучуудын театрын уран бүтээлүүдийг үзэхээр Дархан хот, Төв аймаг, Налайх дүүргээс хүүхдүүд зорин ирсэн гэдгийг уран бүтээлчид онцолж байлаа. Сонгинохайрхан дүүрэгт баригдсан шинэ театр хэмээгдээд буй уг театрыг зорих хүүхдүүд анги хамт олон, багш, эцэг эх найзуудтайгаа автобусаар цуван ирсээр байгаа нь энэ үеийнхэнд зориулагдсан театр, уран бүтээлүүд бий болсны онцгой ач холбогдол юм.

Анх Хүүхдийн төв театр нэртэй байгуулагдаж байсан Хүүхэд залуучуудын театр менежментийн хувьчлалаар хаагдаад байсан бол энэ онд 27 жилийн дараа дахин хөшгөө нээсэн нь үе үеийн уран бүтээлчид, театрын урлагийг дэмжигч, үзэгчид төдийгүй хүүхэд залуучуудад соёлын томоохон бүтээн байгуулалт болсон юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.