Хилийн зарим боомтыг энэ сарын 29-нөөс 31-нийг хүртэл түр хаана
Манай улсын хилийн автозамын зарим боомтыг энэ сарын сүүлийн өдрүүдэд түр хаана. Тодруулбал,
ОХУ-тай хиллэдэг автозамын Цагааннуур, Ульхан, Тэс боомтыг хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн шугамаар харилцан тохиролцсоны дагуу 12 дугаар сарын 30, 31-нд түр хаана.
Мөн БНХАУ-тай хиллэдэг автозамын Замын-Үүд, Хавирга боомтыг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн баярын өдөр буюу 12 дугаар сарын 29-нд хаах юм.
Бусад хилийн боомт цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллахыг Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.
Сэтгэгдэл