ХӨСҮТ: Энэ онд менингококкт халдварын шалтгаант нас баралт бүртгэгдээгүй

Aдмин / Нүүр

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс залруулга мэдээлэл гаргажээ. Түүнд,

"2024 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлэгдэж байна.

Халдварын голомтод хариу арга хэмжээг Эрүүл мэндийн сайдын А/37 дугаар тушаалын дагуу авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ онд уг халдварын шалтгаант нас баралт бүртгэгдээгүй бөгөөд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг халдварын улмаас хүүхэд нас барсан мэт буруу ташаа мэдээлэл гарсныг залруулж байна.

2023 онд улсын хэмжээнд менингококкт халдварын 6 тохиолдол бүртгэгдэж, халдварын шалтгаант нас баралтын 1 тохиолдол бүртгэгдэж байсан" гэжээ.

Сэтгэгдэл

Одонтуяа [202.126.89.184] 2024-12-26 15:09:36

Ямар сонин юм бэ

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.