Жолооны эрхээ хасуулсан мөртлөө согтуугаар машин жолоодсон 263 хэргийг шүүхэд шилжүүлжээ

Aдмин / Нийгэм

Тээврийн прокурорын газраас 2024 оны аравдугаар сарын байдлаар жолооны эрхээ хасуулсан согтуу эсвэл мансуурсан үедээ машин жолоодсон 263 хэргийг шүүхэд шилжүүлжээ. Эдгээр иргэдийн 64 хувь нь согтуудаа шөнийн цагаар машин жолоодсон байна. Сүүлийн үед энэ төрлийн гэмт хэргийн гаралт ихэсжээ. Тодруулбал, энэ оны эхний есдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 11063 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс нийслэлд 3850 тохиолдол бүртгэгджээ.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон , мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хасаж 2700 нэгжээс 14 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 240-720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх эсвэл 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорино" гэж заажээ


Сэтгэгдэл

irgen [103.57.95.96] 2024-11-04 17:17:35

Shuuh ni oligtoihon shig, uildlee dahin davtahgui baih sanuulga bolohuits arga hemjee avaasai daa. Neg teges geed dood hemjee gesen yum bolood ongordog bhaar ulam davtaj, ulmaar hunii amind hureh ch ayul uuseh yum. Tegeed hoorhii tsagdaagiin albaniihan ajil hiideggui gesen muu nerten boloh yum aa.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.