Найман аймгийн зорчигч тээврийн автобус Драгоноос явж байна
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Номин агуулахын урдах зам засварын хучилтын ажил хийгдэхтэй холбогдуулан "Номин" авто буудлаас эхлэлтэй аймгуудын нийтийн тээврийн зогсоолд өөрчлөлт орлоо.
Тодруулбал,
- Архангай
- Баян-Өлгий
- Баянхонгор
- Говь-Алтай
- Завхан
- Өвөрхангай
- Увс
- Ховд зэрэг аймгийн чиглэлүүд 10 дугаар сарын 22-ны 08:00 цагаас 10 дугаар сарын 31-ныг дуустал хугацаанд Драгоноос тээвэрлэлт гүйцэтгэх болсныг Авто Тээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [202.131.234.123] 2024-10-31 12:34:10
драгон чинь худалдааны төв болсон газарыг идсэн уусан гударсан байна
Зочин [202.126.89.194] 2024-10-30 13:30:55
Тэр чигт нь Драгоноос явуулаачээ тэр Шинэ драгон чинь орон нутгийнханд дамжаад хол бусад хүндрэл их бна шүү