НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 30-ны дотор шилжүүлнэ
Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт улирал улирлаар иргэдийн дансанд ордог. Тэгвэл энэ оны гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг маргаашаас иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ.
Иргэд энэ сарын 30-ны дотор буцаалтаа авна гэдгийг холбогдох албанаас мэдээллээ. Өмнөх улиралд 1,281,757 иргэнд 84.6 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.
НӨАТ-ын буцаалтаар дараах татваруудыг төлөх боломжтой. Үүнд:
- Автотээврийн хэрэгслийн албан татвар,
- Галт зэвсгийн албан татвар,
- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар,
- Газрын төлбөр /газар эзэмшигч/,
- Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/,
- Малын тоо толгойн албан татвар,
- Авто замын байгууламж ашигласны төлбөр тус тус орж байна.
Сэтгэгдэл
Zochin [103.212.119.144] 2024-10-29 11:31:25
7-sariin sugalaanii mungu yagaad orohgui bgaa yum boloo