Малчдыг чадавхжуулах сургалт, туршлага солилцох уулзалтад 5 аймгийн 120 малчин хамрагдаж байна

Aдмин / Нийгэм

Байгалийн давагдашгүй хүчин зүйл, байгаль цаг агаарын хүндрэлтэй үед хамгийн их өртдөг бүлэг бол хөдөөгийн малчид байдаг. Өнгөрсөн жил гэхэд зудын гамшгийн улмаас олон малчин өрх амьжиргааны эх үүсвэр болсон малаа алдаж, малчид өөрсдөө эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирч, эрсдэлд өртөж байсан. Тиймээс, гамшгийн эрсдэлийг бууруулахад малчдын оролцоо, идэвхийг сайжруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх, байгаль, цаг агаарын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах чадвар эзэмшүүлэх, мал аж ахуйн шаардлагатай байгаа юм. Монголын улаан загалмай нийгэмлэгээс малчдыг дэмжих, гол амьжиргаа болсон мал аж ахуйн зохистой дадлыг хэвшүүлэх, мал сүрэгтээ нэмэгдэл тэжээл бэлтгэж, дулаан хашаа, хороо хэрхэн барих, бэлчээрийн зохистой ашиглалтын талаар шинэ мэдээлэл авах, малчид харилцан туршлагаа солилцох, мэдлэг, мэдээллээр хангах зорилгоор “Малчдыг чадавхижуулах сургалт, туршлага солилцох уулзалт”-ыг зохион байгуулж байна.

May be an image of 9 people and text

Сургалт, туршлага солилцох уулзалтад Өмнөговь, Дундговь, Төв, Дархан, Сэлэнгэ аймгийн нийт 120 малчин хамрагдаж байна. Сургалтын үеэр хариуцлагатай, нүүдэлчин бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадал, бэлчээрийн зохистой ашиглалт, төлөвлөлт, малчдын хамтын ажиллагаа, дулаан стандарт бүхий хашаа хороо, хэвтэр бууц хэрхэн бэлтгэх, малын арчилгаа, маллагаа, байгальд ээлтэй мал аж ахуйн үйлдвэр, малын ашиг шимийг нэмэгдүүлэх, малын үржүүлэг селекц, мал сүргийг халдварт өвчнөөс сэргийлэх зэрэг сэдвээр шинэ мэдээ, мэдээлэл авч, харилцан туршлагаа солилцсон үр дүнтэй, өгөөжтэй сайхан сургалт болж байгааг малчид онцолж байна.

May be an image of 1 person, speaker, dais and text


Сэтгэгдэл

зочин [66.181.190.204] 2024-10-28 11:48:06

Малчин 1000 мэргэжилтэй Гол нь мөнгө чухал даа Тэгвэл хоршиж болно Гэхдээ нэгдэл гэгч нэгэн үеийг их хохироосон Түүнд нь төр оролцсон Малчид 3 аас дээш нийлж ажиллахад их л түвэгтэй Төр оролцохоороо бишддэг Тэнд нам ажлуулахад амар зохион байгуулалт гэж үздэг бололтой Саяын сонгуулиар илэрч байна лээ Эрх биш банк шалгуур тавих юм даа Одоо ч ханаж байгаа байх даа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.