"Приус 20" автомашин шатсанаас гал түймэр гарчээ

Aдмин / Нийгэм

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Гичгэнэ багийн “Дүнх” гэдэг газар автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10 дугаар сарын 23-ны өдрийн 17:20 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн “Toyota Prius-20” загварын суудлын автомашин бүрэн, 2 км урт, 300 метр өргөн талбайд шар өвс шатаж байсныг унтраажээ.

Мөн галлагааны улирал эхэлсэнтэй холбоотой иргэдээс ахуйн гал түймэртэй холбоотой дуудлага мэдээлэл онцгой байдлын газарт бүртгэгдсээр байна. Өнгөрсөн хоногт Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт байшин, гэр, амбаар шатсан дуудлага тус тус бүртгэгджээ. Иймд иргэдийг сэрэмжтэй байж галын аюулаас сэргийлэхийг холбогдох албанаас анхаарууллаа.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.