Тагнуулын хэрэгт холбогдсон З.Санждоржийг хаалттай шүүнэ

Aдмин / Нийгэм

Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Санждорж нарын хэргийг 2024 оны аравдугаар сарын 29-нд хаалттай хэлэлцэнэ. Уг хэргийг 2024 оны есдүгээр сарын 27-нд прокуророос нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна.

Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн гуравдугаар сард /2024.03.29/ Монгол Улсад тагнуул хийж байсан гадаадын нэг иргэн болон эх орноосоо урвасан гэх иргэдийг баривчилж, саатуулсан талаар мэдээлж байсан юм. Тэднийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар яллажээ.

Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйл Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс , 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


Сэтгэгдэл

иргэн [202.21.126.195] 2024-10-18 11:00:06

Ашгүй бурхан шашиныг бузарласан нөхдүүдээс 1ч гэсэн холдох нь дээ,Бурхан шашины газар цэвэр тунгалаг байх ёстой.Цэвэрлэж байгаа нь бусад нүгэлтэнд цочроо болно доо.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.