Монгол “стан” улс болох уу?

Aдмин / Улстөр

“Монгол Улсын гадаад бодлогын зорилго нь дэлхийн улсуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагaаг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, хөгжил дэвшлийг хурдасгах замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах явдал мөн”, “Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах нь гадаад бодлогын тэргүүлэх зорилт мөн”, “Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна” гэж Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд заасан.

Гэтэл сүүлийн үед манай улсын гадаад бодлого нэг л буруу эргээд байна уу. Та нар ямар нэг зүйл анзаарч байна уу. Айлчлал, гадаад харилцаа, манай улсын талаарх олон улсын хандлага зэргийг ажиглаж байна уу.

Монгол Улсын Гадаад харилцаа, гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах, төрийн захиргааны төв болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нэгдмэл гадаад харилцааг уялдуулан зохицуулах, хяналт тавих үүргийг Гадаад харилцааны яам хүлээдэг. Сайд Б.Батцэцэг гэсэн үг. Гэвч Б.Батцэцэгийн үед Монгол Улсын сүүлийн 30 жил явж ирсэн гадаад бодлогын суурь ганхлаа гээд Гадаад харилцааны үе үеийн сайд нар шогширч суудаг болсон байна. Түүний үйл ажиллагаанаас тодорхой ажиглагдах болжээ. Олон таван тайлбаргүй хэлэхэд, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монголыг “стан” улс болгочих гээд оролдоод байдаг болжээ. Монгол Улс хуучин цагийн Зөвлөлтийн ойрхон орнуудын нэг байсан л даа. Гэхдээ хэзээ ч бүрэлдэхүүн байгаагүй юм. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолын зааг бөгөөд гадаад харилцааны бодлогын залгамж байсан хэрэг. Харамсалтай нь Б.Батцэцэгийн үед Монголыг “стан”-ын улс байсан мэт олон улсад ойлгуулж эхэллээ. Улмаар Ардчиллын ололтоос татгалзаж “стан” орнуудын пропагандаг захиалгаар магтан дуулдаг болов.

Дээл энд, дэлхий тэнд гэсэн байртай, гавьтай зөв бодлого хийдэггүй Б.Батцэцэгийг анхнаасаа яагаад Гадаад харилцааны сайдаар жинхэлсэн нь хачирхалтай. Энэ хүн 2019 онд маш ноцтой алдаа гаргаж байсан юм. Тухайн үед Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэх, эсэх асуудлаар өргөн хүрээний хэлэлцүүлэг нийгэмд хүчтэй өрнөж байв. Яг тэгэхэд “Хоёр хөрш гүрэн маань биднийг эрхшээлдээ оруулъя гэж үнэхээр бодож байгаа бол ШХАБ-аар дамжуулах хэрэггүй. ШХАБ-тай ШХАБ-гүй үүнийгээ хэрэгжүүлэх боломжтой улсууд. Харин ч том тоглогчтой хоёулхнаа байх тохиолдолд шахалтад орох магадлал байдаг. Харин аливаа олон талт механизмын хүрээнд байвал ингэх боломж амаргүй болдог” гэж мэдэгдэж байсан юм. Тэрүүхэндээ шуугиад л өнгөрч байсан юм.

Харин өнөөдөр Монгол Улсын Гадаад харилцаа гэдэг Б.Батцэцэгт томдсон ачаа гэдэг нь улам тодорхой болж байна. Даахгүй ачааг өргүүлэх гэвэл газарт унагаж л дуусна. Өнгөрсөн сарын эхээр Оросын ерөнхийлөгч В.Путин Монголд айлчилсан. В.Путины айлчлалын араас Олон улсын эрүүгийн шүүх /ICC/-тэй холбоотой олон асуудал үүссэн. Монгол Улсыг Олон улсын эрүүгийн шүүхийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг хүлээж байна гэсэн утгатай мэдэгдлүүд хөвөрсөн. Заримыг нь сүрдүүлэг ч гэж харахаар байв. Бараг айлчлалынх нь үеэр Америкийн Төрийн департаментаас “Бид Монголыг цаашдаа үргэлжлүүлэн дэмжмээр байна. Харин тэд олон улсын үүргээ биелүүлэх нь чухал гэж бодож байна. Мөн тэд Оростой харилцахдаа Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлэх нь чухал”, харин Цагаан ордноос “Дэлхийн аль ч орон Оросын Украинд явуулж байгаа дайныг дэмжих ёсгүй гэж бид үзэж байна. Олон улсын хуулиар бол Оросын зэвсэгт хүчин болон бусад албаныхан Украины эсрэг дайны гэмт хэрэг үйлдэж байгаа нь эргэлзээгүй. Буруутай үйлдлийнхээ төлөө тэд хариуцлага хүлээх ёстой гэдгийг бид тодорхой хэлсэн. Бид Монгол Улсыг аливаа улс орны газар нутгийн бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг хүндэтгэн үзэж НҮБ-ын суурь зарчим, үнэт зүйлсийг даган мөрдөнө гэж найдаж байна. Бидний зүгээс Монгол Улсаас хүлээж буй зүйл энэ байна” гэж мэдэгдсэн.

Олон улсын эрүүгийн шүүх /ICC/-ийн ерөнхий прокурор Карим Хан “Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүх /ICC/-ийн тогтоолыг үл тоомсорлосон шалтгаанаа тайлбарлах ёстой” гэж мэдэгдээд “Хамтран ажиллахгүй байгаа тохиолдолд Олон улсын эрүүгийн шүүх /ICC/-ийн шүүгчид саналаа гаргах ёстой. Тэгээд ч энэ асуудал Олон улсын эрүүгийн шүүх /ICC/-ийн шүүгчид болон Монголын Засгийн газрын хооронд шийдэгдэх тул би юуг ч урьдчилан дүгнэж, хэлмээргүй байна” гэж ВВС-д ярьсан.

Ерөнхийдөө Монгол Улс улс төр, геополитикийн шахаанд орчихоод байгаа юм. Цаашид хэрхэхийг Аюулгүйн зөвлөл, дипломат албаны түвшинд яаралтай хэлэлцэж, зөв шийдвэр гаргах цаг нь болсон. Хэрэв тэгэхгүй бол Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үүнийг дангаараа шийдвэрлэх чадамжгүй болсон. Тэрбээр Олон улсын эрүүгийн шүүх /ICC/-д юу тайлбарлахаа мэдэхгүй, будаж шунхадсан хоосон дүр л болж хувирлаа.

Өдрийн сонин

А.Батболд


Сэтгэгдэл

Зочин [202.55.191.194] 2024-10-18 09:29:27

НҮБ юу ч дуугараагүй байхад Америк яагаад өмнөөс нь дуугардаг билээ ? Монгол Улс ямар байр суурь барихаа Америк болон Олон улсын эрүүгийн шүүхээр заалгаад байвал ёстой СТАН гэдэг чинь болох бус уу...

зочин [59.153.86.104] 2024-10-17 07:49:55

монголчууд бидний үеийн үед хоорондоо хэмлэлдэн тэмцэлддэг араншин л монгол улсын аюулгүй байдалд их гай тарьж ирсэн .

Зочин [66.181.186.98] 2024-10-16 00:11:45

ameriktai amerikgui Mongol orshdgooroo l orshino ene bol monh tengeriin taalal

MGL [66.181.184.95] 2024-10-15 19:23:16

Монгол Улсын өөрийн эрх ашигтай, тэр нь АНУ мэтэд хамаагүй

baruuniihanii zahialga yum uu daa [66.181.181.126] 2024-10-15 15:55:53

mongol uls harin uuriin bodolgoor ybj bna. hoer hursh orontoigoo sain hurshiin hariltsaatai bgaa shuu. bid nariig orosiig esergvvtsej hujaad barij uguh gesen baruuniihanii horon muu sanaa bnaa. ene metiin hoguud l iim yumiig munguur bichej bgaa daa.

zochin [103.41.93.220] 2024-10-15 13:20:40

юугаа солиороод байгаан бээ хамгийн сайн ажиллаж байгаа Сайдыгаа харин ч мундаг бна гэж урамшуулах хэрэгтэй байхаа дандаа гадны явуулгаар дотроосоо бие биенийгээ сөнөөхөөр завдаж байдаг АНУ гийн Хүзүүгүй хүүрийн тавиулууд болих хэрэгтэй шүү эх орон ард түмэн чинь энэ мэтийг ялгахтайгаа байгаа шүү

Zochin [178.51.216.46] 2024-10-15 11:21:41

Ene ne amerkiin zahialgaar bichsen um baina

Gbtr [72.143.222.106] 2024-10-15 11:02:39

Zaxialgatai xarlyulax gesen oroldlogo. Ene ajiglagch gulgiin derged Mongol ornii gadaad xariltsaag shine shatand gargaj bgaa chadvarlag busgui shuu!!

Уншигч [202.126.90.194] 2024-10-15 10:24:52

Монголчууд ер нь ямар хүмүүс юм бэ.батцэцэг харин сайн ажиллаж байгаа шүү.бүгдээрээ бүх зүйлийг мэддэг болж ярих юм.харин мэдлэг боловсролтой нэгнээ үргэлж чадахгүй мэдэхгүгээр шүүмжилж байх юм.ядан батцэцэг шиг өмнөх ажлаа сайн хийж сур.америк гээд л магтах хэрэггүй.тэр алс холын америк монголд туслах нь юу л бол..харин тэжээвэр хүмүүс бий болгож тэднээр дамжжулан хорлон сүйтгэх ажил хийдэг биздээ.тэдний нэг нь үүнийг бичигч юмуу

Zochin [139.5.217.77] 2024-10-15 09:01:18

Chadwargui saidaasaa salaasai

Toli [195.123.31.122] 2024-10-15 04:02:33

Haha…ene battsetseg gedeg hun jamar jumni gadaad harilzaani said baij cadahaw de. Jaah argagui l ene alband nügöö deed darga uhaantanuud n möngönd n hahuulid barigdana tawsan tul busad orni jinhene medlege bolowsroltoi, turshlagtnuud n haajaa uulzdag uhaantai l jum daa. Er n mongolin erönhiilögch, said darga nar öröwdmöör hoosonntolgoinuud baih jum daa.

Зочин [66.181.161.134] 2024-10-14 23:47:13

Энэ авгай үнэхээр буруу шааж байгаа. Дээрээс нь төрийн мөнгөөр казино тоглосон, төрийн сангийн дэргэд амины худаг ухсан гээд уудлад байвал далай далай ...

Зочин [82.144.201.2] 2024-10-14 17:22:55

ОУЭШ - ийн байгууллрагад одоогоор 137 орон багтдаг юм бн. Үүнээс 124 орон Ромын дүрмийг зөвшөөрч өөрийнхөө Парламентаар оруулж хэлэлцүүлэн ёсчлон баталсан бн. Манай улс ОУЭШ-д 2000. 12.29 элсэж, улмаар Ромын дүрмийг 2002.04.11 нд УИХ-аар оруулж ёсчлон баталсан бн. ОХУ нь ОУЭШ-д 2000 онд орсон боловч Ромын дүрмийг Парламентаараа ( Думы) ёсчлон батлаагүй юм бн. АНУ нь ОУЭШ-ийн гишүүн боловч Ромын дүрмийг ёсчлон баталсан эрхээсээ 2002 онд түтгэлзэн татгалзсан бн. ОУЭШ-ийн орнууд боловч Ромын дүрмийг ёсчлон баталаагүй орнууд гэвэл: ОХУ, АНУ, БНХАУ,ЭНЭТХЭГ, ТУРК, ИРАН,ГҮРЖ, ИЗРАИЛЬ, АФГАНИСТАН г.м. ОУЭШ - ээс гарч болдог юм бн, гарсан улс гэвэл ихэвчлэн Африкийн орнууд бдаг юм бн. Манай улсын хувьд Ромын дүрмийг ёсчлон батлахаар УИХ- д оруулхад хариуцлагагүй хайнга хандсан газар бол ГХЯ- наас гадна Улсын Ерөнхий Прокурорын газар, УИХ-ын гишүүд, Байнгын хороо гэж үзэж болохоор бн. Хоёр хөрш орнууд чинь Ромын дүрмийг зөвшөөрч батлаагүй байхад бусдыг дагаж дальдагнах ямар хэрэг байв аа..!!?

Бодлогогүй, тооцоогүй, сул хөршүүдтэй юм уу, хаашаа юмб [66.181.183.131] 2024-10-15 22:02:19

Дэлхийд 180 гаруй улс байдаг. Тэдгээрээс Монголын эргэн тойронд байгаа бүх том, жижиг улсууд БҮГД ОУЭШүүхийн гишүүн БУС улс. Өрөөсгөл боломжтой байж манайх ЮУГАА БОДЛОГОтойгоор ОУЭШ-д элссэн юм бэ? Одоо үүнээс болж өөрсдөа л ТЭНЭГ байдалд орлоо. Кх!

Иргэн [103.71.100.227] 2024-10-15 08:19:41

Харин тийм ээ, даан ч унхиагүй... ухаанд нь ухна үхсэн амьтад.

Зочин [202.9.40.52] 2024-10-14 15:55:42

Гадаад яамыг ийм мэдлэг мэдрэмжгүй хүнд улираан өгсөн нь энэ ЗГ огцрох хангалттай шалтгаан.

Зочин [202.131.225.53] 2024-10-14 15:25:45

дэмий үг дэмий л байдаг бга шоо

ЗОЧИН [59.153.112.88] 2024-10-14 15:12:18

ХҮРЭЛСҮХТЭЙ ХАМТ СОЛОНГОСТ КАЗИНОДСООР БАЙГААД САЙД БОЛЧИХСОН ЭМГЭН ДЭЭ. "МӨНХИЙН ҮСЭГ" ГЭЖ ЭНЭ САМГАНЫ КОМПАНИ ТӨР, ЗАСГИЙН ХЭВЛЭЛИЙН, СОНГУУЛИЙН БҮХ ЦААСНЫ ТЕНДЕРИЙГ ХАМЖ ХЭВЛЭЖ ТЭРБУМТАН БОЛСОН ГЭЖ БГАА. МАН, ТӨР, ЗАСГИЙН ИВЭЭЛЭЭР ИХЭЭХЭН ХӨРӨНГӨЖСӨН АВГАЙ ДАА.

Dgm [14.1.81.104] 2024-10-14 15:05:09

хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсуудыг ,,стан,, улс гэж нэрлэдэггүй ээ.Стан гэдэг бол англи хэлний land гэдэг үгтэй яг адил үг.Бид монголоор голланд,шотланд... гэх мэтээр нэрлэдэг биз дээ.Путинг баривчлаад, хэнд ч юм аваачиж тушаах ёстой байсан гэдэг бол ёстой үлгэр,бид яаж чадах юм бэ?Монгол улс тахарын үүрэг гүйцэтгэх ёстой юм уу? Дуртай бол өөрсдөө л барина биз.Монгол улс хоёр хөрштэйгөө л эвтэй найртай байх ёстой,янкуудын заавраар далдаганах хэрэггүй,америкууд биднийг юугаар гийгүүлсэн билээ?,,Холын америк ойрхон боллоо,, гээд л нэг хүзүүгүй солиороод байсан,одоо өөрөө тээр хол америктаа бүгэж байгаа.Хулгайч нарыг орогнуулдаг л газар юм бна.Украйны дайныг тэд л эхлүүлсэн шүү дээ,2014 оноос хойш Донбасс дахь орос иргэдийг украйны нацистууд хоморголон устгаж байсан,тэднийг америк тэргүүтэй барууны орнууд байнга хөхүүлэн дэмжиж байсан. Оросууд 2022 онд аргагүй болоод л цэргээ оруулсан.

Зочин [66.181.187.223] 2024-10-14 14:35:16

үнэндээ гадаад харилцаа дипломат ёс горим, гадаад бодогын асуудлаар мэдлэггүй боловсролгүй хүмүүнлэгийн ухааны сургууль төгссөн гэх энэ авгайд ахадсан ажил шүүдээ. Мэргэжлийн сайн мэргэжилтнүүдэд зайгаа тавих хэрэгтэй. Бодвол ман-д хэвлэлийнхээ мөнгөнөөс хандивлаж Хүрэлсүхийн суганд хавчуулагдаж өдөр хоног өнгөрөөж буй л самган шүүээ.

Зочин [202.126.91.138] 2024-10-14 12:57:59

хэзээ ч тийм юм болохгүй ээ. Хавьтах юм байхгүй. Ардчилсан улс тэгээд ч сэтгэхүй нь өөр эрх чөлөөний мэдрэмж нь их. Юун сайд майд. Болохгүй буруу юм хийгээд зөнөглөөд байвал авч хаяна шүү дээ. Арай ч тийм юм хийгээгүй биздээ. Хоосон хардах хэрэггүйдээ...

зочин [103.57.95.178] 2024-10-14 12:33:37

Монголчуудын бие биеэ татаж унагадаг атаархал шунал өширхөл хорсол далдагнуур зан хэсэг бүлэг хүмүүс баяжиж хөрөнгөжих хөгжил дэвшил авчрахгүй Дэлхийн улс орон хоёр хөрштэй эв найрамдалтай харилцан тэгш эрх ойлголцол итгэлцэл байж иргэд амар тайван аж төрж амьдрал дээшилнэ

Иргэн [203.217.139.240] 2024-10-14 12:22:26

За балайраад бай. Энэ чинь олон талт бодлогын л нэг хэсэг биш юм уу? Гадны угаадсаар хооллогсод дандаа илүү дутуу юм сараачих юм даа.

Шүдгүй амаараа булуу мэрээд л суух уу??? [66.181.160.115] 2024-10-14 12:08:01

"Даахгуй нохой булуу цуглуулна" гэдэг л болждээ. ОУЭШүүх бол Монголын хувьд тэр булуу нь болж байгаа юм. Орос, Хятад, Энэтхэг, Турк, Индонези, "Стан"-ы 4 улс түүнд элсээгүй байхад Монгол үхсэнээ хийж ОУЭШ-д элссэн юм??? Тэнэг юм уу?? БҮХ юмаараа 2 хөршөөс хамаардаг байж юугаа бодож түүнд элссэн юм??? Эрчим хүч, цахилгаан, барилгын ажил, тээвэр, мал аж ахуй, батлан хамгаалах, ашигт малтмалын экспортын талбар гээд үй олон зүйлээр 2 хөршөөс хамаарна. Энэ 2 улсын тэргүүнүүдийг Монголоор ирүүлэхгүй ӨӨР ЯАХ гэсэн юм бэ? Иймд ОУЭШ-ээс эвийг нь олж байгаад гарч зайлах хэрэгтэй байна.

Чухал зүйлийг мартсан байна. [66.181.160.115] 2024-10-14 12:37:04

Гол импортын барааг орхигдуулсан байна. Бид 2 хөршөөөөс, ялангуяа Оросоос бензин, шатахуун авдаг. Цаашдаа газ буюу байгалийн хий авдаг болно. Мөн Оросоос бүх төрлийн зэвсэглэл авдаг.

u [66.181.182.23] 2024-10-14 11:50:49

uU;

Зочин [202.9.40.186] 2024-10-14 11:17:58

Үсэг өрөгч, бас бөхийн эхнэр самган ГХ сайдын ажил хийх гэж юү байхав дээ чааваас, дипломатчид одоо дуугарах цаг болсон шүү, ГХЯ нд ажиллаж байгаа мэрэгжлийн сайхан залуучуудаас, хуучин аврагуудаас ичээч батцэцэг эмээ, одоо бүүр УИХ ын гишүүн ГХ ны сайд яаааа,


27 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.