Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн нийт 233 хүн ГССҮТ-өөр үйлчлүүлжээ

Aдмин / Нийгэм

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт энэ сарын 20, 21-ний өдөр зөвхөн халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн нийт 233 хүн тусламж үйлчилгээ авчээ.

Нийт тохиолдлын 117 нь эрэгтэй, 116 нь эмэгтэй байна. Мөн 0-18 насны нийт 47 тохиолдол бүртгэгдсэн байна. Халтирч унах гэмтлийн хувьд зөөлөн эдийн бэртэл, доргилт, хөхрөлт, няцралтаас илүү мөчдийн хугарал зонхилон тохиолдож буй юм. Хүнд хэлбэрийн гэмтлийн тохиолдолд гавал ясны хугарал, тархины эдийн гэмтэл, аарцаг нуруу, хөлийн шилбэ болон дунд чөмгийн хугарал багтаж байна.

Иймд иргэд та бүхэнд эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй заавар зөвлөмжийг дагаж мөрдөх, эрүүл аюулгүй байдлаа хангах, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг ГССҮТ-өөс зөвлөлөө.


Сэтгэгдэл

Иргэн [66.181.188.148] 2024-10-22 16:42:43

Замаа поржуур нэртэйгээр хуулсан нь халтиргаа болов!!!! хийж байгаад дутуу хаясан зүйл нь гулгаатай болов дээр нь машиний зогсоол хиыгээд л өгөх юм Жолочид нь капиндар хогоо хаяж гулсуур болов !!!!!!!!

Гэр болон орон сууцны хорооллын ялгаа. [66.181.160.26] 2024-10-22 14:40:40

Миний бодлоор ууланд барьчихсан гэр хорооллын өөдөө уруу ямар нэг шат, шатны бариул байхгүй налуунууд зөндөө байдаг. Дээрээс нь гэрэл чийдэн муутай. Түүгээр хүмүүс явж байгаад хальтирч унаад доошоогоо өнхөрчихдөг байх. Тэгээд л гэмтэчихнэ. Орон сууцны хорроололд бол зориулалтын шаттай, засмал замтай, наад зах нь хүн ихтэй түшээд авчихна.

Hotiin zam aa soli. [139.5.219.190] 2024-10-22 14:07:11

Ulaanbaatar hotiin avtobusnii buudliin zasmal chine jil bur l hun berteeh uym aa . Ene muu gyalgar zam aa solioch ee . Muu borduyr solihiin orond . Havaraas hoish l helsen dee . Bokhiin orgoond havar 7 honog bur l 3 barildaan bolood boon bayar hoor shagnal bolohiin orond yavgan hunii zam aa solihgui dee .


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.