Тархи, нугасны гүний байрлалтай хавдрын мэс заслыг Монголд хийдэг болно

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд зайлшгүй хийгдэх шаардлагатай ажлуудын нэг нь Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй 26 өвчний эмчилгээг нэвтрүүлэх юм.

Энэ хүрээнд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 12 үндэсний багийг өндөр хөгжилтэй улс орны эмнэлэг, их сургуульд чадавхжуулахаар шийдвэрлэж, эхнээс нь илгээгээд буй. Өнөөдөр Сайд Т.Мөнхсайхан эх орондоо эмчилгээ үйлчилгээг шинээр нэвтрүүлэх ээлжит эмч нарын багтай уулзалт хийж, хариуцлагын гэрээ байгуулжээ.

Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх хүүхдүүдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эмгэг судлалын үндэсний төвийн дээрх эмч нарын баг нь тархи, нугасны гүний байрлалтай хавдрын мэс заслын эмчилгээ, Үр хөврөлийн удамзүйн оношилгооны аргуудыг эмнэлзүй болон манай улсад нэн шаардлагатай хавдрын оношилгоо, шинжилгээг хийх, баталгаажуулах, молекул генетикийн шинжилгээг эх орондоо нэвтрүүлэхээр тун удахгүй БНТУ, Тайвань, БНХАУ-ыг зорих аж.


Сэтгэгдэл

Зочин [202.131.225.53] 2024-10-30 14:25:41

бүх эмнэлэгүүдийнхээ үйл ажиллагаанд анхаарна уу даа элгээрээ хэвтлээ, зарим эмнэлэгүүдийг нь улс төржүүлээд байх шиг бна, хагалгаа мэдээж чухал

Зочин [124.158.122.51] 2024-10-30 10:20:42

Сайхан мэдээ байна. Баяр хүргэе


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.