Halloween-аар хаалга тогших хүүхдүүдийн урмыг бодож атга чихэр өгөөрэй
Хүүхдүүдийн хамгийн дуртай баяруудын нэг яах аргагүй Halloween. Өнөөдөр дэлхий даяар аравдугаар сарын 31-нийг хүмүүс “аймшгийн” сэдэвтэй баяр болгон тэмдэглэж, бие биеэ амттанаар дайлж, хүүхдүүдэд чихэр тараан тэмдэглэдэг. Уг баярыг залуучууд, хүүхдүүд илүүтэй тэмдэглэх болсон. Тэд баяртаа зориулж дуртай цуврал, аймшгийн киноныхоо дүрийн хувцас, будалтаар гангарна. Дүрд хувирсан хүүхдүүд хөршүүдийнхээ хаалгыг тогшин “Сүнсний баярын мэнд. Чихэр өгөөч, намайг хуурах уу, дайлах уу” хэмээн найзуудаараа явна. Чихэр өгвөл баярлаад л гүйчихнэ. Найзуудаараа нийлж танихгүй айлаар зочилж атга чихэр торлоод баярладаг баяр halloween-ээс өөр байхгүй биз.
Halloween бидний баяр биш, гадаадын орныг л дуурайлаа гэх хүмүүс ч цөөнгүй. Гэхдээ хүүхдүүд хөгжилдөж л байг. Зарим айлууд ч үүнд дуртай. Хаалга тогшсон хүүхдийг баярлуулахаар чихрээ бэлдээд, хаалган дээрээ бяцхан тэмдэг тавиад хүлээдэг болжээ. Атга чихэр өгчхөөд сурлага хөдөлмөрт нь амжилт хүсээд үлддэг. Хүүхэд баярлуулсан хүмүүс ч сэтгэл хангалуун байдаг.
Хамтдаа хөтлөлцөөд явах тоглоомын талбай, үзвэр үйлчилгээ нь хомс үед хүүхдүүд нэг өдрийг найзуудтайгаа хөгжилдөг. Өмссөн, зүүсэндээ өөрсдөө баяртай харагддаг, сэтгэл шингээж бэлддэг баярын нэг нь болохоор сэтгэлийг нь дэмжээд атга чихэр аваад өгөөрэй.
Д.ОТГОНТУЯА
Сэтгэгдэл
Зочин [202.126.90.246] 2024-11-01 09:08:59
ЧИ Л ӨӨРӨӨ АТГА ЧИХРЭЭ ӨГ ТҮҮНЭЭС НААД БУЗАР ҮЙЛДЛЭЭРЭЭ БҮҮ ХҮҮХДҮҮДИЙГ ХОРОО. ХАР НЯЛХААС НЬ ГУЙЛАГЧИН БОЛГОХ ДАДАЛ СУУЛГАЖ БАЙГААГАА САЙН БОДООРОЙ ЧИ Л ХАРИН ХҮҮХДҮҮДИЙГ БҮҮ БУҮЗАРЛААД БАЙ. ХЭРХЭВЧ ЗӨВШӨӨРӨХГҮЙ ЭЭ ХАРИН Ч ЗҮГЭЭР ӨШИГЛӨӨД ЯВУУЛАНА ШҮҮ МУУ ЁРОО ӨӨРСДӨӨ ЭДЛЭ ДУРАК УУДАА ХҮҮХЭД БИШ ЧӨТГӨРҮҮД ШУУД ӨШИГЛӨНӨ ШҮҮ
зочин [66.181.191.201] 2024-10-31 23:56:07
Атга чихэр харамлаад хэрэггүй
Варанэ [139.5.216.106] 2024-10-31 20:30:41
Хүүхдээрээ гуйлга гуйлгаад байхад чинь хүүхэд чинь гуйлгачин болохгүй юу.
зочин [66.181.180.53] 2024-10-31 19:00:22
Ийм муу ёрын зүйлийг хүүхдүүд үйлдээд, гуйлга гуйгаад, баярлаад явж байгаа нь үнэхээр харамсалтай. Монголын ирээдүй бүгд гуйлга гуйж сурч байгаа юмуу? Монголын ирээдүй хаашаа явна вэ? Чихэр сахар хорт хавдрын эсийг тэжээдэг гэдгийг эрдэмтэд нотолчихсон биз дээ? Ирээдүйд Монголчууд бүгд чихрийн шижинтэй болох уу? МУУ ЁР
Зочин [66.181.183.230] 2024-10-31 15:17:20
Ийм л гаднын агентууд, эрлийзүүд тагнуулууд Монголын удамт үрсээр тоглож байгаа юм даа, элэнцгиын чинь сүнсний баяр. Чи өөрөө сүнс бол. Хүүхэд битгий хоолой.
Zochin [103.10.23.162] 2024-10-31 13:46:19
Баяр гэсэн утгыг нь алдуулсан эүгээр 1 гуйлга гуйх ажил хийгээд бн, бачр тэмдэглэж бга бол ёс журмаар нь тэмдэглэх хэрэгтэй
Зочин [103.168.34.38] 2024-10-31 12:50:21
Битгий хуц ёр дагуулсан баярыг тэмдэглэж хаалга тогшвол заганаад хөөгөөд явуулна
Зочин [202.131.234.123] 2024-10-31 12:31:34
муу ёрын баярыг дэвргээд байх хэрэггүй хүүхдүүдийг нь журамлаад аав ээжээр нь торгууль тавьж 14 хоног албдан ажил хийлгэ
Зочин [66.181.189.115] 2024-10-31 11:33:51
Хайртай хайртай гэхэд хайчаар тоглуулдаггүй л байхгүй юу Шүтжээнэ шүтжээнэ гэснээ шүдийг нь хорхойтуулаад байх уу
Иргэн [59.153.112.10] 2024-10-31 11:21:19
Урмыг нь бодоод Шүдийг нь хорлоод байх уу.