Гүржид парламентын сонгуулийн дүнг эсэргүүцэн олон мянган хүн жагсжээ

Д.Тулга / Улстөр

Гүрж улсад өнгөрсөн бямба гарагт болсон парламентын сонгуульд эрх баригч нам ялсныг эсэргүүцэн тус улсын олон арван мянган иргэн жагсаж, сонгуулийн дүнг Оросын тусламжтайгаар луйвардсан хэмээн мэдэгджээ.

Тус улсын сонгуулийн хорооноос зарласан дүнгээр эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам 54 орчим хувийн санал авсан бол барууныг дэмжигч сөрөг хүчний дөрвөн эвсэл 38 орчим хувийн санал авсан байна.

Гүрж улсыг Европын Холбоонд /ЕХ/ элсэх зорилгоос холдуулж, Оросын хүрээлэлд эргэн оруулж байна хэмээнсөрөг хүчнийхний зүгээс эрх баригч намыг олон сарын турш буруутгаж иржээ.

Гүржийн нийслэл Тбилиси хот дахь парламентын ордны гадна олон арван мянган жагсагч Гүрж болон ЕХ-ны далбааг намируулж байлаа. Барууныг дэмжигч Ерөнхийлөгч Саломе Зурабишвилиг жагсаалын үеэр үг хэлэхийн өмнө жагсагчидГүржийн төрийн дууллыг дуулсан байна.

“Та бүхний саналыг хулгайлж луйвардсан, гэхдээ бидний ирээдүйг хулгайлахыг бид хэнбугайд ч зөвшөөрөхгүй.Бидний байх ёстой Европыг чиглэсэн замд эцсээ хүртэл табүгдтэй хамт байхаа тангараглая” гэж С.Зурабишвили мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, сонгуулийг Оростой холбоотой нарийн боловсронгуй аргыг ашиглан луйварджээ.

АНУ, Герман, Франц улсууд, ЕХ мөн бямба гарагт болсон санал хураалтын үеэр гарсан “зөрчил”-ийг зэмлэн буруушаасан байна. Харин Москвагийн зүгээс сонгуулийг луйвардсан, хөндлөнгөөс оролцсон гэх мэдэгдлийг няцаажээ.


Сэтгэгдэл

MONGOL [202.55.188.100] 2024-10-30 08:37:35

Баабарын хэлдэгээр дэлхийн 3/2 нь ядуу сайхнаар хэлбэл хөгжиж буй орнууд. Буруугаа бусадаас олоод сурчихсан гэдэг ч үнэн болж бн да.

Зочин [192.82.92.153] 2024-10-29 12:46:30

Сонгуулиа өөрсдөө зохион байгуулчаад үр дүнг нь хүлээн зөвшөөрөхгүй гадны улс руу чихдэг нь гайхалтай

mr [203.98.76.176] 2024-10-29 11:44:36

Шударга ёсны төлөө тэмцэж буй ард түмэн ялна. Монголчууд 1 өдөр тэсэрнэ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.