Ц.Цолмон: Уулын цас хайлж уруйн үер бууж болзошгүй

Aдмин / Нийгэм

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадрын давтамж нэмэгдэж буй. Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг уурын урьдчилсан төлөвийн талаар ЦУОШГ-ын цаг уурч Ц.Цолмонгоос тодрууллаа.

Зургаадугаар сарын 22-ны өглөөнөөс бороо үргэлжлэн орж агаарын температур 10 хэмд хүрэн үдээс хойш бороо зогсох төлөвтэй байна. Улаанбаатар хот орчмоор зургаадугаар сарын 23-аас температур өсөн 20 хэмээс дээш дулаарна.

Энэ үед өчигдөр буюу зургаадугаар сарын 21-нд орсон уулын цас хайлж уруйн үер бууж болзошгүйг анхааруулж байна. Зургаадугаар сарын урьдчилсан мэдээгээр сүүлийн 10 хоног буюу 21-30-ны хооронд Улаанбаатар болон төвийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу гэнэтийн ус ихтэй, аадар орох төлөвтэй байгааг ЦУОШГ-ын цаг уурч Ц.Цолмон онцолсон юм. Иймд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.221] 2024-06-23 11:20:50

Мөн ч ТЭНЭГТЭХ ЮМДАА ЯАЖ ЯВААД ЯМАР СУРГУУЛЬ ТӨГССӨН ЮМ БОЛДОО ХАЙРХАААН ГЭЖ

Буян [66.181.188.195] 2024-06-23 10:10:21

Цас ихтэй үеийнх шиг их үер болохгүй.. тогтсон цас дорххоо хайлна. Дулааны үеийн цасны онцлог. Тэгэхлээр борооны үер гэж үзэжхүүмүүсийн сонор сэрэмжийг сайн байлгах чухал.Хүмүүсийг айлгаж болхгүй.

Зочин [103.212.119.212] 2024-06-22 12:04:23

За больж үз ямар их мэдэмхий юм бэ элэнцгийнх нь уулын цас хайлах зун 6сард цас орж л байдаг шүүдээ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.