Унгарын ерөнхий сайд Киевт айлчлахдаа гал зогсоохыг Украины талд уриаллаа

Aдмин / Гадаад мэдээ

Унгар улсын ерөнхий сайд Виктор Орбан өчигдөр буюу Мягмар гарагт Киев хотноо айлчлан очжээ. Тэрбээр Европын Холбооны ерөнхийлөгчийн суудлыг гишүүн орнуудын удирдагчид ээлжээр хашдаг журмын дагуу үүрэгт ажилдаа ороод удаагүй байгаа юм. Орбан айлчлалынхаа үеэр Орос-Украины хооронд гал зогсоож, яриа хэлэлцээ эхлүүлэхийг Киевийн эрх баригчдад уриалсан байна. Орбан бол Өрнөдийн орнуудын Украинд үзүүлж буй дэмжлэгт шүүмжлэлтэй ханддаг, Европын орнуудын удирдагчдаас ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй хамгийн ойр харилцаатай хүн юм.

Тэрбээр 12 жилийн дараа Украинд айлчилсан бол энэ хугацаанд Путинтэй олон удаа уулзаж байв. Хамтарсан хэвлэлийн хурлын үеэр Орбан, Зеленский нарын харилцаа тийм ч халуун дулаан байгаагүй бөгөөд мэдэгдлийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулаагүй байна. Орбан өмнө нь Европын Холбооноос Украинд үзүүлэх 50 тэрбум еврогийн тусламжийг гацааж байсан юм.

Тэрбээр ирэх зургаан сарын хугацаанд Европын Зөвлөлийг даргалах бөгөөд үүрэгт ажилдаа орсны дөнгөж маргааш Киевт айлчилж байна. Зелеснкийтэй уулзахдаа гал зогсоох санал тавьсныг Орбан хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ. “Би ерөнхийлөгчтэй энэ боломжийг ярилцсан бөгөөд түүнийг байр сууриа шударгаар илэрхийлсэнд талархаж байна” гэж тэр хэлсэн юм.

Харин Зеленский энэ талаар ам нээгээгүй байна. “Айлчлалын үеэр ерөнхийлөгч Зеленский ерөнхий сайд Орбантай зүгээр нэг гал зогсоох биш, энх тайванд хүрэх арга замын талаар илэн далангүй, бүтээлчээр ярилцсан” гэж Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба сүүлд хэвлэлд ярьжээ. Унгар улс Европын Зөвлөлийг даргалж эхлэхээс долоо хоногийн өмнө Украины гишүүнчлэлийн яриа хэлэлцээг Европын Холбоо эхлүүлсэн юм. Өчигдөр хоёр удирдагч бас Украинд амьдардаг 100 мянга орчим унгар үндэстний цөөнхтэй холбоотой асуудал зэрэг бусад хамтын ажиллагааны сэдвүүдээр ярилцжээ.

Эх сурвалж: IKON.MN


Сэтгэгдэл

зочин [103.57.95.87] 2024-07-03 18:48:50

Украйн хоёр улс болон хуваагдаж дайн зогсоно Үүний дараа оросын цэрэг украйнаас гарч бүтээн босголтын ажил хийгднэ

Зочин [59.153.86.49] 2024-07-03 15:50:52

Гал зогсоохгүй бол евродын холбоо украйнд туслахгүй гэж хэл Зелинскийд

Зочин [202.126.88.192] 2024-07-03 18:19:19

Газар нутгаа алдчихаад тэгээд хүлээн зөвшөөрч болдог юм уу тэнэг бн даа

Зочин [203.91.115.37] 2024-07-03 10:02:20

УКРАЙНЫГ ГАЛАА ЗОГСОО ГЭХЭЭС ӨМНӨ НУТАГТ НЬ ОРЖ ИРСЭН ОРОСУУДАД НААД ҮГЭЭ ХЭЛ МУУ ПБТИНЫ БӨ ГС ДОЛООГЧ ОРБАН !! !! !!

Gai [78.80.29.82] 2024-07-03 15:07:57

Ehleed ukrain hvmvvstei ajilaad vz vnen lalariin zantai zaawal deer n baih sanaatai guilgachin pisda nar baigaa bas hulgaich arhichin bvv med bvh buzaruud n shingesen sda nar bvgdiin buudaj albal taarna

Зочин [103.212.119.253] 2024-07-03 11:59:44

YES


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.