Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл хэвийн явагдаж эхэлжээ
![](/files/3jhqk1nvgqhu0zjnojti/3/vnemleh.jpg)
Иргэний шилжилт хөдөлгөөнийг сонгуулиас өмнө буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард зогсоогоод байсан. Харин энэ сарын 1-нээс сэргээжээ. Ингэснээр шилжилт хөдөлгөөний бүртгэл хэвийн явагдаж байгааг УБЕГ-аас мэдээллээ.
Сонгуулийн тухай хуульд “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.” гэж заажээ.
Энэ жил дөрөвдүгээр сарын 29-нөөс өмнөх байдлаар 70,071 хүний шилжилт хөдөлгөөн бүртгэгдсэн байна
Сэтгэгдэл