Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо 2024 оны долдугаар сарын 3-4-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

Манай улс ШХАБ-ыг олон талт хамтын ажиллагаанд оролцох чухал суваг хэмээн үзэж, 2004 онд ажиглагчийн статустай болсноос хойш тус байгууллагын дээд түвшний уулзалт болох Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тогтмол оролцож ирсэн юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, ШХАБ-ын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын удирдагчидтай уулзан, харилцаа, хамтын ажиллагааны сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.


Сэтгэгдэл

Монгол нь ШХАБ-ын гишүүн болж чадах юм уу? [66.181.160.21] 2024-07-03 14:49:10

Монгол Улс нь Шанхайн ХАБ-ын гишүүн болохын тулд тус байгууллагыг үндэслэгч нэг гишүүн болох ОХУ-ын Ерөнхийлөгчийг Путиныг Олон улсын Эрүүгийн шүүхэд хариуцлагад татаад байдгаа болих хэрэгтэй байхдаа. Тэгэхгүй бол бид эцэс төгсгөлгүй энэ байгууллагын хурлын ажиглагч л байгаад л байна. Монгол чинь саяхан л Балсүрэн шүүгчийг ОУЭШүүхийн шүүгчээр Бельги улсруу явуулчихсан биздээ. Кх!

Зочин [202.9.40.128] 2024-07-03 12:24:34

Астанаад казино байхгүй билүү? Хийсэн ажилгүй л зугаалсан хууль бус хүүр байхым чёрт


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.