Энэ сарын 9-нөөс өмнө төлбөрийн баримтаа бүртгүүлж НӨАТ-ын буцаан олголтоо авахыг санууллаа
![](/files/z6m4tmrndmj4ueipstji/3/barimt.jpg)
2024 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг татварын байгууллагаас санууллаа.
Тодруулбал энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтаа ebarimt системд бүртгүүлнэ.
Хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг дөрөвдүгээр сард багтаан өгөх журамтай.
Өнгөрсөн улиралд 1.2 сая иргэнд нийт 80.2 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог билээ.
Сэтгэгдэл
Zochin [122.201.31.203] 2024-07-04 10:22:58
Ajillahguil bga shtei