Алт уу, койн уу

Д.Тулга / Гадаад мэдээ

АНУ-ын хөрөнгө оруулагчдын дийлэнх хэсэг крипто зах зээл рүү орох эрс шийдэмгий алхмууд хийж эхэлжээ. “Chainplay” сайтын “Storible”-тэй хамтарсан америкчуудын криптовалют болон түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн талаарх ерөнхий чиг хандлагыг тодорхойлох 1500 гаруй хүнээс авсан сонирхолтой судалгааг хүргэж байна.

Судалгааны үр дүнгээс харахад криптовалют америкчуудын гол хөрөнгө болж байгаа бөгөөд 8 настай балчраас 80 настай буурал хүртэл алгасахгүй ярих чухал сэдэв болж буй нь крипто салбарын нөлөө болон өсөлт дэвшил хэр хурдацтай явж буйг илэрхийлж байна.

Судалгаанд оролцогчдын 52 хувь нь биткойн авахын тулд алт болон хувьцаагаа зарсан байна.

Доналд Трампын ялалт судалгаанд оролцсон америкчуудын 38 хувийг крипто худалдан авахад хүргэсэн ба тэдгээрийн 84 хувь нь анхны удаа крипто худалдан авалт хийсэн аж.

Хөрөнгө оруулагчдын 30 хувь нь 2025 онд өөрийн эзэмшиж буй дижитал хөрөнгөө хоёр дахин өсөх боломжтой гэсэн хүлээлттэй байна. Мөн америкчуудын 77 хувь нь энэ онд илүү их криптовалют худалдан авна гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж.

Судалгаандз оролцогсдын 64 хувь нь гэр бүлийнхэндээ крипто худалдан аавахыг зөвлөлсөнг нь криптовалютуудын боломжид итгэх итгэл нэмэгдэж, хөрөнгө оруулалтын салбарыг хайртай дотны хүнтэйгээ хуваалцах нь орчинг үзеийн чиг хандлага болж буйг хахруулж байна.

Судалгаагаар нийт криптод хөрөнгө оруулагчдын 57 хувийг Millenials үеийнхэн эзэлж байгаа бол удаах байранд 20 хувиар Gen X үеийнхэн, 13 хувиар Gen Z, үлдсэн 10 хувийг Baby boomers эзэлж байна гэж гарчээ.

Эх сурвалж: CHAIN SURVEY, IDAX
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.