Өнөөдөр Азийн өвлийн IX наадмын нээлт болно

Aдмин / Спорт

Азийн өвлийн спортын IX наадам Хятадын Харбин хотод хөшгөө нээнэ.

Энэ удаагийн наадамд биатлон, гүйлтийн цана, кёрлинг, уулын цана, уран гулгалт, снөүборд, хоккей, тэшүүр, шорт трейк, фристайл, цанаар авирах зургаан спортын 11 төрлийн 64 зай, ангилалд болох бөгөөд 34 орны 1275 тамирчин хүч сорих юм. Манай улсаас дөрвөн спортын долоон төрөлд 35 тамирчин, 26 дасгалжуулагч, албаны төлөөлөгчөөс бүрдсэн баг Харбин хотод очжээ.

Уг наадмыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос 10 гаруй сэтгүүлч сурвалжлах бол МҮОНТВ-ийн спорт сувгийнхан эх орондоо шууд дамжуулан үзүүлэх юм. Энэ нь Монголд Азийн өвлийн спортын наадмыг шууд дамжуулж буй анхны тохиолдол болж байна. Нээлтийн ёслол өнөөдөр 20:00 цагаас эхлэх бол манай кёрлинг, шорт трейкийн тамирчид урьдчилсан шатны тэмцээнээ эхлүүлэв.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.